Улсын хилээр оруулахыг хориглосон хогийн ургамлыг хаврын тариалалтад зориулан ОХУ-аас оруулжээ
2016/05/07
Хаврын тариалалт тавдугаар сарын 5-аас эхэлнэ хэмээн салбарын яамнаас мэдэгдээд байсан бөгөөд хаврын тариалалтаас урьтаж, ОХУ-аас оруулж ирэхээр төлөвлөсөн найман мянган тонн үрийн буудайг импортлох хэрэгтэй гэж байв.
Тэгвэл импортын буудайг ОХУ-аас “Милл хаус”, “Хангайн гурил”, “Нямбайгаль Даваа” гэсэн гурван аж ахуйн нэгж оруулж ирэх хүсэлтээ илэрхийлж, ТЭДС-тэй гэрээ байгуулсан бөгөөд зарим нь тариалалтын бүсэд нийлүүлээд эхэлчихжээ.
Тодруулбал гэрээний дагуу Сэлэнгэ аймагт бүртгэлтэй “Нямбайгаль Даваа” компани хоёр мянган тонн импортын үрийн буудайг оруулж ирж, ТЭДС-ийн Хөтөл салбарт гаалийн бүрдүүлэлтийг хийж шилжүүлсэн байна. Энэ үрийн буудай нь Монголын тариаланчдын тарьж сурсан, Монгол улсад нутагшсан “Алтайская-530” сортын үрийн буудайн шинэчлэн сайжруулсан сорт буюу “Алтайская жница” сортын үр гэдгийг ТЭДС-аас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ. Харин үлдсэн зургаан мянган тонн үрийн буудайг таван сардаа багтаагаад “Милл хаус”, “Хангайн гурил” компаниуд оруулж ирэх ажээ.
Гэтэл “Нямбайгаль Даваа” компанийн ОХУ-аас оруулж ирсэн будаа нь гуравдугаар зэрэглэлд хамаардаг тарьж огт болохгүй, гахай малд өгдөг будаа болохыг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч Д.Цэрэндулам гаргасан байна. Тэрбээр энэхүү будааг хилээр нэвтрэхэд хамгийн анх дүгнэлт хийхдээ "MNS 0246:2010 үрийн чанарын ерөнхий шаардлага гэсэн стандартад нийцэхгүй, Монгол Улсын хилээр оруулж ирэхийг хориглосон хог ургамлын жагсаалтад байдаг гэдгийг илрүүлжээ. Уг будаанаас мөн татаар сагаг, чөдөр тарна гэдэг ургамал илэрсэн байна. Энэ нь үр хөврөл харласан буюу өвчилсөн будаа гэсэн үг ажээ. Ийм будаагаар тариалалт хийж болохгүй бөгөөд тариалсан тохиолдолд ургац өгөхгүй байх магадлал өндөр ажээ.
Ийм байтал Дархан уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч П.Болормаа “Үрийн будааны шаардлага хангасан” гэсэн дүгнэлт гаргачихсан байгаа юм байна. Болормаа байцаагч нь МХЕГ-ын дарга Шаравдоржийн төрөл садангийн дүү ажээ.
Н.Ганаа
Зочин · 2016/05/09
Монголд мафи байхгүй л гэдэг гэвч БАЙДАГ ажээ. ХААЯ нь, Шадар сайд нь тэмцээд шийдвэр гаргаад гаргаад мафи дийлдэг БАЙНА шүү. Үрийн буудай мөн гээд байхад биш гээд байдаг хулгайн шинжилгээ нь албан ёсны шинжилгээнээсээ ХҮЧТЭЙ байдаг \ер нь тэгвэл Гачуурт зөвхөн тариа тарих ёстой юм уу төрөөс заавал үр түлш мөнгө өгөх ёстой юм уу?\
Зочин · 2016/05/09
ажлаас нь хал, хохиролыг нөхөн төлүүл,угаасаа төрийн албанд эхнэр нөхөр, ах дүү худ ургаараа бөөнөөрөө л ажилладаг ш дээ. нөхөр нь хянадаг эхнэр хянуулдаг албан тушаалд ажиллаж л байна.
Зочин · 2016/05/08
одоо яанаа монголчууд бид үр удмаараа хордож үхэх нь
Зочин · 2016/05/07
ichmeer yum