Жүжигчин С.Болд-Эрдэнэ тав дахь "Гэгээн Муза"-гаа хүртлээ
2016/05/08
Жүжигчин С.Болд-Эрдэнийг танихгүй хүн байхгүй. Урлагийн гэр бүлээс гаралтай өнөө цагийн “Гамлет” хэмээн нэрлэгдсэн жүжигчин С.Болд-Эрдэнэ 1999 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөөд уран бүтээлийн гараагаа УДЭТ-аас эхэлсэн. Тэрбээр олон арван жүжгийн бол болон туслах дүрийг гайхалтай бүтээж, үзэгч түмнээ баясгаж яваа.
“Драмын дөрвөл” хамтлаг байгуулж, шинэ өнгө аястайгаар уран бүтээл туурвиж залуусыг байлдан дагуулж чадсан билээ. Авьяас нь ундарсан жүжигчин маань өчигдөр тав дахь "Гэгээн муза"-гаа Ромео, Жулетта жүжгийн Лоренцо ламын дүрээр хүртлээ. С.Болд-Эрдэнэ "Таван удаа муза хүртэнэ гэдэг маш гоё байна. Наранбаатар найз маань тэнд сууж байна. Найздаа энэ тайзан дээрээс дахин чин сэтгэлээсээ маш их баярлалаа гэж хэлэхийг хүсч байна. Наранбаатартай хамтарсан уран бүтээлээрээ гурван муза авсан. УДЭТ-ын хамт олондоо маш их баярлалаа. Энд би аавынхаа нэрийг дурсмаар байна. Ээждээ маш их хайртай. Та бүхэндээ аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье. Гэгээн муза академийнхандаа маш их баярлалаа" хэмээн баярласан сэтгэлийн үгээ ийнхүү илэрхийлсэн юм.
Түүнд уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе.
О.Ариун