Намыг минь салгаж авах гэж наалдаж яваад эвгүй тонгорлоо доо, намайг
2016/05/08
Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намыг үүсгэн байгуулсан Ц.Баянбилэг УИХ-ын гишүүн, тус намын дарга Г.Уянгад хандан захидал бичжээ. Эрхэм гишүүнээс өрөө нэхсэн энэ захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ил захидал
Цагдан хорих 461-р хорих ангийн А-2-6 тоотод хоригдон суугаа Цэцгээ овогтой Баянбилэг миний бие УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Баттулга болон Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын гишүүдэд энэхүү ил захидлыг хүргүүлж байна.
Миний бие 1978 онд Улаанбаатар хотод төрсөн, дунд сургуулиа төгсөөд "Их засаг" дээд сургуулийг эрхзүйч хуульч мэргэжлээр дүүргэсэн билээ. Хууль зүйн өмгөөлөл хийж явахдаа ажил төрөл хөөцөлдсөн, тендер авах гэсэн компанийн захирлуудтай танилцсан. Эхний иргэдэд тодорхой хэмжээний тендер, ажил өгөөд зуучлалын хувь авдаг байсан. Сүүлдээ зарим ажил нь бүтэхгүй, тендер цуцлагдах зэргээс үүдээд зальдагч, луйварчин нэр зүүж эхэлсэн. Сүүлд авсан мөнгөө өмнөх ажлын төлбөртөө өгсөөр нэг мэдэхэд 2,2 тэрбум төгрөгийн хохиролтой, 57 холбогчтой том хэрэг үйлдчихсэн байлаа.
Би өөрийгөө буруу замаар яваад мэдсэн ч Г.Уянга, Х.Баттулга нарт итгэж явсан. Миний бие Г.Уянгааг "Их Монгол" гэдэг дээд сургуульд сурч байхад нь танилцсан. Харин Х.Баттулгатай "Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам" байгуулсан үед танилцсан юм. 2015 онд "Тусгаар тогтнол Эв нэгдлийн нам"-ыг өөрийн найз Ц.Баттөртэй нийлэн байгуулчихаад байхад Г.Уянга ирж уулзсан. Г.Уянгаас гадна УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг намайг дуудан уулзаж байв. Эдгээр нөхдүүд 2016 оны сонгуульд хаашаа очихоо мэдэхээ байсан улс төрчид байлаа. Г.Уянга "Би АН-ыг баахан муулчихсан учраас орж болохгүй. МАН бол хүлээж авахгүй үгүй. МАХН явцгүй болчихлоо" гэсэн. Миний хувьд "Би намыг байгуулах гэж асар их мөнгө гаргасан. Тэр мөнгөнөөсөө болоод өрөнд орчихлоо" гэж үнэнээ хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Г.Уянга "Тэгвэл чи намаа зарчих" гэсэн. Эндээс л Баттулгатай уулзах шаардлага гарсан. Баттөр бид хоёр Баттулгатай уулзахад "Наад намыг чинь 500 сая төгрөгөөр авья" гэсэн. Би намаа зарчихвал мөнгөтэй болно гэж бодоод иргэн Батболдод Авто замын тендерийн ажил олж өгнө гээд 20 сая, "РСТ" ХХК-д Үндэсний номын сангийн ажил авч өгнө гээд 60 сая төгрөг нэмээд авсан. Түр зуурын гал унтраах гэсэн хэрэг л дээ. Гэтэл Х.Баттулгатай, Г.Уянга нар хэлсэндээ хүрсэнгүй. Бүр намайг хамгаална, шоронд оруулахгүй гэсэн амлалтаасаа буцлаа. Х.Баттулга хэн хэн гэдэг шүүгчийг өөрийн болгосон таньдаг тухайгаа ярьж байсан. Энэ удаа нэрийг нь дурьдсангүй. Мөн хэрхэн төр засгийн эрх авах, хаана хэрхэн хар пиар хийлгэдэг, хувьсгал хийх яриатай проткол надад бий шүү. Яг үнэндээ "Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам"-ын даргын суудлыг Г.Уянга өг гэж өдөр шөнөгүй шаардсаар байгаад авсан. Найз Ц.Баттөрөөс Ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг ч авсан.
Би намын даргын суудлаа өгөөд харих замдаа цагдаад баригдан Цагдан хорих ангид хүргэгдсэн билээ. Намайг цагдаад баригдана гэдгийг мэдэж байсан бололтой. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Г.Уянга , Х.Баттулга нар намайг шоронд хийн намыг минь булаан авсан гэж хардахад хүргэсэн юм. Үнэнийг хэлэхэд 2,2 тэрбумын хохирлын дийлэнх "Тусгаар тогнол, эв нэгдэл нам"-ын ажилд зориулсан зарлага байсан юм шүү. Би тогтсон ажил, өөрийн гэр орон байхгүй. Гурван хүүхэдтэй, эхнэр минь "Алтай" хотхонд байр түрээслэн амьдарч байсан. Энэрэнгүй сэтгэлт УИХ-ын гишүүн Г.Уянга эхнэр хүүхдийг минь бодоод байрны түрээсийг өгч байсан удаагүй. Эхнэр маань Г.Уянга, Х.Баттулга нартай холбогдох гээд чадахгүй байна. Миний бие хийсэн хэрэгтээ 5-10 жилийн хорих ял авч магадгүй. Нийтдээ 20 гаруй компани, хувь хүнд хохирол учруулсан гэдгээ мөрдөн байцаалтын явцад хүлээсэн. Иймд миний хохирлыг "Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам"-аас гаргаж аваарай.
УИХ-ын гишүүн Г.Уянга яагаад энэ намыг үүсгэн байгуулсан Ц.Баянбилэг, А.Баттөр нарыг дурсахгүй байгаа юм бэ. Тиймдээ тулсан бол Шударга үнэний дүр эсгэгч Г.Уянга та миний байгуулсан "Тусгаар тогтнол Эв нэгдлийг нам"-ыг буцаан өгнө үү. Мөлхөж буй хүүгээ харж чадахгүй мөглөнд тарчилж яваа намайг Г.Уянга та эвгүй тонгорлоо. Намыг минь салгах гэж наалдаж явсан гэдгийг сая мэдлээ. "Тусгаар тогтнол, Эв нам"-ын гишүүд ээ эзэн нь эзгүй үед гэрт нь орж суучихаад улс төр ярих эвгүй биш гэж үү. "Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам"-ын эхний арван гишүүн нь миний найзууд бий. Тэд нарыг минь хүртэл ад үзээд хөөж туужээ. Ард түмэн үнэнийг мэдэх эрхтэй учраас энэхүү захидлыг бичлээ. Г.Уянга гишүүн та ард түмэндээ хайртай, тэднийхээ төлөө үхэхэд бэлэн гэдэг.
Тэр ард түмний чинь эд эс эхнэр хүүхэд минь байгааг бодооч. Та хэлсэн ярьсан шигээ шударга байгаач. Үнэнч шударгын баг зүүчихээд улс төрийн шоу хийхээ болиоч ээ. Н.Энхбаярыг хичнээн өмөөрч байв. Түүн шигээ намайг хамгаалаач. Туслаач ээ. Явцуу улс төр хийхийн тулд эх орончийн дүрд тоглоогүй гэдэгт найдна. Ойрын үед ирж уулзахгүй бол олон зүйл ил болгох болно гэдгээ намын нөхөд болон Г.Уянга, Х.Баттулга нарт дамжуулан хэлье!
/Цагдан хорих 461-р хорих ангийн А-2-8 тоотод хоригдон суугаа Цэцгээ овогтой Баянбилэг/
Эх сурвалж: www.zuvsongolt.mn
ЗОЧИН · 2016/05/09
НАМЧИРХСАН ТӨРИЙН СУУДЛЫН ТӨЛӨӨ УЛАЙРАН ДАЙРАГЧ НАМЫН НЭРЭЭР ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙГЧ БҮЛЭГ ХҮМҮҮСЭЭС МОНГОЛ УЛСЫНХАА ТӨРИЙГ САЛГАЖ АВАХ ЦАГ БОЛСОН ШҮҮ. ТӨРИЙН АЛБЫГ НАМ БУС БОЛГОЖ УИХ-ЫН ГИШҮҮД НАМ БУС БОЛЖ ТАГАРАГ ӨРГӨСӨНӨӨР .....
Зочин · 2016/05/09
Эхнээсээ буруу гарын нам байна, дэмжихээ больё доо
Зочин · 2016/05/09
Баттулга гишүүнээ энэ юу болоод байгаан бэ. Хэрэв үнэн бол та хичнээн хүний амьдралаар тоглох гэсийн бэээ.
зочин · 2016/05/09
энэ уянга авгай яах гээд байна. уран ярдаг элбэгдоржий араас явж байгаа мангуу сэтгүүлч
zzz · 2016/05/08
Ene bas ih sonin emegtei ter harj baigaagii ni, gertee heryyl hiij baigaa avgai shig, dandaa uurtai, zagnasan zaraitai,,,medehgui eroosoo ene hymyysiin hen ni zov um byy med,,,,eroosoo zov, soeltoi, shudarga hyn negch baihgui
Зочин · 2016/05/08
ЭНЭ ХУЛГАЙЧ ЗАЛИЛАН МЭХЛЭГЧ МАНАН ГИЙН НОХОЙ БОЛОЖ ХЭРЭГЭЭС МУЛТРАХ САНААТАЙ БАС ХЭН ЭНЭ ХУЛГАЙЧИД ЭТГЭХ ЮМ
zochin · 2016/05/08
Unen l bolovuu. Songochihood 4 jiliin daraa amaa.bariad ch nemergui boloh vii.
Зочин · 2016/05/08
uyanga neg iimerkhuu zuil khiivel unakhiintsondon bailgui dee bas battulgiig khavchuulaad avchee
zochin · 2016/05/08
namaa avahgui yu naad luibarchin emegteigeesee
Иргэн · 2016/05/08
Энэ бол Баянбилэгийн санаа биш бн.
Зочин · 2016/05/08
ан- хан дахин сонгуулиар гарахын тулд жижиг намуудыг өөртөө нэгтгээд дээр нь нэр төртэй намуудыг самрах санаатай. 2016- онд ан- луйварчидаас салах хэрэгтэй.
Монгол иргэн · 2016/05/08
Энэ нөхөр өөрөө санаачилж бичээгүй бололтой. Овоо эрх мэдэлтэй, Уянга, Баттулга 2-ын өстөнгийн захиалгаар Баянбилэгийн нэр барьж бичсэн бололтой. Уянга ТВ-н ярилцлагадаа санаачлагч залуус манай намын УЗ-д байдаг. Гэсэн дээ. Энэ бол бузар нь шингэсэн, булай нь удахгүй илэрч муугаа үзэх хүний үхэхдээ үхэр буугаа гэх үйлдэл. Үүнд хэн ч үл итгэх хэрэгтэй
Зочин · 2016/05/08
Хулхи гар олон хүнээс мөнгө зальдаж авчаад одоо үхснээ гоншигноод байгаа юм. Уянгыг муулах юм бол шийтгэлээсээ мулиарна гэж бодоо юу?
Зочин · 2016/05/08
Manan ene bugdiig hiigeed bn.bugdiug namnaj bn
Зочин · 2016/05/08
НАМ БАЙГУУЛАХ ЧИНЬ МӨНГӨ ОЛОХ АРИЛЖААНЫ ХЭРЭГСЭЛ БОЛЧИХСОН ЮМУУ ДАА .ӨӨРӨӨ ИХ Л ОЛОН ХҮН ХОДОРСОН ЗАЛЬТАЙ НӨХӨР БАЙНА .