Өмнөх амдралдаа нэг хүүхэдтэй, бас өөр хүний гэдсэнд хүүхэд нь байгаа итгэхийг хүсэхгүй...
2016/05/08
28 настай эмэгтэй. Нэг найз маань над руу “Залгаад гараад ирж чадах уу найз нь машинтай найз нартайгаа жаахан уугаад явж байна. Танай гадаа яваад очъё” гэсэн юм. Өмнө нь би байнга л завгүй, тийм ч ажилтай гээд гардаггүй байсан юм л даа. Тийм болохоор энэ удаа дуудахад нь “За за миний найз хүрээд ир найз нь удаан хамт чадахгүй шүү” гээд ирэхээр нь гараад очсон 3 залуутай явж байна. Гэтэл нэг залуу нь ихэд таалагдав. Бид нар тэр шөнөжингөө юм ярьж хөзөр тоглож байгаад л нэг залуугийнд нь очиж хоноцгоосон доо. Тэгсэн нөгөө залуу надтай юм яриад л намайг тэврээд л чи миний эхнэр болох уу л гэнэ хэхэхэ миний инээд хүрээд л...
Тэгэхэд хайр минь намайг огтхон ч оролдож, шалиг зан гаргаагүй. Тийм болохоор л би дэндүү их татагдсан байхаа. Үүнээс хойш байнга мсж бичдэг боллоо. Тэр эхэндээ их л даруухан миний хайж байсан тэр залуу мөн байсан. Би түүнийг бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж үүрд хамт амьдарна гэдэгтээ дэндүү эрт итгэчихсэн явж байсан юм. Тэгсэн бага багаар хардаж эхэлсэн. Сүүлдээ бүр энэ тэнд хаа хамаагүй хүмүүс, ажлын залуучуудтай гээд л миний таньдаг ажил алба гээд бүхий л хөгшин залуу хүмүүстэй хардаж эхэлсэн би ч хайртай бол хартай гэдэг гэж бодоод л хардсан ч гэсэн би нээх юм бодоогүй. Гэтэл нэг өдөр төрсөн өдөр нь болоод би гэж тэр өдрийг хайртайгаа хамт өнгөрүүлнэ гээд бодчихсон өмнөх өдөр нь зүрхэн хэлбэртэй шоколад, тараган торт түүндээ зориулж хийгээд нэг үнэртэй ус аваад үнэтэй биш ч гэсэн би анх удаа энэ бүгдийг эр хүнд хайртай хүндээ зориулж билээ. Тэгэхэд тэр маань “Найзууд хамт кино үзнэ гэсэн дараа нь карокед орно. Хайр нь удахгүй чам дээрээ ирнэ” гэхээр нь би хүлээгээд л шөнө... Тэгээд ирээд аваадах гэхээр нь такси бариад яваад очлоо. Тэгтэл 2 найз нь гарч ирчээд Д-г явуулахгүй орж ав гэхээр нь таксинаас буух гэсэн таксины жолооч залуу такси хэрэгтэй бол залгаарай гэхээр нь машингүй юм чинь эргээд явахдаа дуудъя гэж санаад дугаарыг нь авчихлаа. За тэгээд орж нилээн суулаа. Найз нартай нь ч танилцлаа
Тэгсэн 1 машинд тэр олон хүн багтахгүй нь ээ. Машины эзэн найз нь хүргэж өгнө гэсэн болохоор гадаа зөндөө хүлээлээ. Гарч ирдэггүй, тэгэхээр нь нөгөө таксины залууг дуудаад хүрээд ир гэсэн хүрээд ирэхээр нь хайрыгаа аваад таксинд суугаад явсан. Гэтэл хайртай залуу маань таксины жолоочтой хардаад л би гэж хүн баахан доромжлуулж бүр хоёр ч удаа алгадууллаа.
Хайр маань надаас хүүхэд нэхээд би жирэмсэн болохгүй байсан болохоор эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлтэл уйланхайтай байна эмчилгээ хийлгэхгүй бол жирэмсэн болохгүй гэсэн. Ингээд эмчилгээ хийлгэж, 3 сарын хугацаанд шимэгдэнэ гэсэн. Шимэгдүүлэх эмчилгээний эмний нэг нь жирэмслэлтээс хамгаалах эм уу гэхээр нь уусаан. Хайр маань тэрийг харчихаад хэтэрхий эмзэглээд байхаар нь уухаа больчихсон. Өөр эмч дээр очиж жирэмсэлтээс хамгаалах эм уухгүйгээр шимэгдүүлэх эмчилгээ хийлгэсэн.
4 сар хамт байсан гэхэд би хайртайгаа 4 жил хамт амьдарсан юм шиг л надад санагддаг. Нэг өдөр хайр маань надад би “Солонгос явах гэж байгаа. Би тэнд 1 эсвэл 2 жил ч болж магадгүй. Тийм болохоор би тэнд хэрэгцээгээ хангана. Чи ч гэсэн энд сайхан залуу гарч ирвэл уулзаад амьдралаа бодоорой” гэхэд нь би гэж уйлахаас өөр юу ч хийж чадаагүй. “Чи надад хайргүй болчихсон юм уу” гэдэг үгнээс өөр үг би асууж чадаагүй.
Би хайрыгаа надад тийм үг хэлнэ гэж огтхон ч бодоогүй. Би түүнээс хайрыгаа хүлээгээрэй гэдэг хоёрхон үгийг л сонсохыг хүссэн. Тэгж хэлсэн бол би үгүй гэж хэлэхгүй шүү дээ. Би түүнд хайртай болохоор хоёр жил байтугай 20 жил ч хүлээж чадах л байсан. Би ганцхан түүнд л хайртай юм чинь. Шоконд орсон хүн шөнө ч унтаж чадахгүй орондоо ороод л түүний хэлсэн үгийг бодоод л уйлна. Тэгээд хайр маань Солонгос явсан даа, явахаасаа өмнө над руу залгах байх гэсэн залгаагүй. Очоод над руу нэг шөнө залгасан. Тэгэхэд дууных нь өнгө их гунигтай уйлчих гээд л над руу ярьсан. “Миний хүүхэд өөр хүний гэдсэнд байгаа гэнэ ээ. Би дөнгөж сая л мэдлээ. Надад хэцүү байна. Чи бид хоёрын зам нийлэхгүй нь ээ, бид хоёр бүтэхгүй ээ” гэж тэр хэлсэн.
Өмнөх амьдралд нь нэг хүүхэд байгаа одоо дахиад нэг хүүхэд нь нэг хүний гэдсэнд байгаа. Надад ингэж хэлэхэд би итгэхийг хүсээгүй. Худлаа байгаасай гэж их хүсч байсан. Ийм л нэгэн бүтэлгүй, миний амьдралд, миний сэтгэлд, тэр хүнийг хайрласан хайранд маань хар толбо үлдээгээд л тэр яваад өгсөн дөө. Мартахыг л их хүсэж байна, даанч мартаж чадахгүй үргэлж л...
Aztai bvsgvi bnaa chi · 2016/05/10
Xaxaxa harin ch oorigoo aztaid toots nasaara zowj amidrah zowlongoosoo erthen salsan ni bolj chmd burhan tusalsan l bn daa
сайнаа · 2016/05/09
Залуу хүнд зөндөө сайн хүн таарна. Муу хүн байна чамд хайртай байсан бол хэзээ ч ийм зан гаргахгүй . Битгий өөрийгөө зовоо дараа ийм хүнээс салсандаа баярлах болно.
davaa · 2016/05/08
Horvoogoor neg tiim novshnuud baidag ym bitgii uil buu harams amidral bayan neg l udur sainiig oloh l bolno doo
Зочин · 2016/05/08
жирэмсэн болоогүй дээрээ гуяа алгадаад гүй
Зочин · 2016/05/08
amidrald zunduu sain hvn garch irnee naad hvn ch novsh bn mart
Зочин · 2016/05/08
Ter chamd hani bolh hun bish bn a martsan ni deer