Амьдралын амтлаг мөчүүд
2016/05/08
“Амьдрал ч сайхан шүү” гэж бодогдуулдаг 32 мөчийг жагсаалаа энд. Уншаад үзвэл дунд нь өчигдөр, өнөөдөр, саяхан, хэдэн цаг, хэдхэн минутын өмнө чиний амталсан сайхан мөч орсон л байгаа даа.
1. Яг л шоколад идэх юмсан гэж бодоод байж байтал хэн нэгэн чамд мэдсэн юм шиг авчирч өгөх тэр мөч
2. Шалихгүй юмнаас болж муудалцсан хүнтэйгээ тэврэлдээд эвлэрэх мөч
3. Чадахгүй гэж бодоод хулгаад байдаг байсан зүйлээ хийж үзээд буруу бодож байснаа ойлгох
4. Ямар нэг зүйлийг анх удаа идэж үзэх мөч
5. Худалдаж авахгүй байсан ч, өмсөж үзээд өөртөө ямар гоё зохиж байгааг харах мөч
6. Ээж, аавдаа үнэрлүүлэх мөч
7. Яаж хийнэ дээ гэж бодоод тойроод л гүйгээд байсан ажлаа нэг өдөр барьж суугаад л хэдхэн цагийн дотор хийж дуусгах тэр мөч
8. Андуурч бодсон ч хамаагүй бүх л эрчүүд чам дээр шохоорхсон харцаа унагаад байгааг мэдрэх мөч
9. Амралтын өдрөөр гэрээ сайхан цэвэрлчихээд орон дээрээ тэрийж хэвтэх мөч
10. Цоо шинэ хоол хийж үзээд, болох явцад нь байн байн зуух руугаа харж ямар болохыг нь хүлээн тэсэн ядах мөч
11. Өглөө эрт босоод усанд орчихоод ажилдаа гарах мөч
12. Сайхан үнэртэн түрхчихээд гудамжаар инээмсэглэн салхи татуулж алхах мөч
13. Хамгийн хөөрхөн гарсан зургаа ахиад нэг үзэх мөч
14. Сайхан ном уншиж дуусаад арын хуудсыг хаах мөч
15. Найз охидоороо бүхнийг умартан тас тас хөхрөнгөө ярилцаж суух мөч
16. Усанд орчихоод бүх биеэ тослох тэр мөч
17. Найз залуугийнхаа биед шигдэхээс наагуур нялхарч суух тэр мөч
18. Түүнээс минь чи бол зөвхөн минийх гэж хармын мэссэж ирэх мөч
19. Цоо шинэ чихэвчээр дуртай дуугаа шинэ түвшинд сонсож үзэх тэр мөч
20. Машинд суух гэж завдалгүй, гараа халаасандаа хийгээд хүйтэн агаарт хацраа илүүлэнгээ зүгээр л гудамжаар алхах тэр мөч
21. Инстаграмынхаа зургуудыг буцааж гүйлгэж үзэх тэр мөч
22. Өглөөний шүүдэр унасан зүлгэн дээгүүр хөл нүцгэн гүйх мөч
23. Амралтынхаа нэг өглөөг хөдөө гэрт тооноор тусах нарны гэрлээр сэрж угтах тэр мөч
24. Хэдэн өдөр санаа зовж явсан асуудлыг чинь хэн нэгэн сайхан хүн юу ч үлдээлгүй шийдвэрлээд өгөх мөч
25. Мөнгөгүй гэж бодоод л яваад байсан чинь хувцасныхаа халаасанд мөнгө хийгээд мартсанаа олох тэр мөч
26. Чамаас мөнгө зээлсэн найз чинь яг цагаа олж эргүүлж өгөх мөч
27. Фэйсбүүкийн зурган дээр чамд таалагддаг хүн чинь лайк дарах мөч
28. Харсан зүйлээ худалдаж авах мөнгө өөрт чинь хангалттай байх тэр мөч
29. Сайхан зурхай унших мөч
30. Үсээ шал өөрөө засуулаад толинд харах тэр шинэлэг мөч
31. Хүүхдийнхээ бяцхан булцгар гарыг хамрандаа хүрэхийг мэдэрч сэрэх тэр мөч
32. Шинэ тэмдэглэлийн дэвтэр худалдаж аваад, түүн дээрээ эхний үгийг бичих мөч
33. Насаа хэлмэгц “Хөөх та 10 насаар залуу юм шиг л харагдаж байна” гэсэн үг сонсох мөч
34. Намрын анхны хүйтэн өдрөөр гадаа гараад амнаасаа уур гарахыг харах мөч
35-ыг та бүхэндээ үлдээлээ.
Эх сурвалж:www.Goolingoo.mn
T · 2021/10/15
35. Eejiinhe ineej baihiig harah.