Өдрийн өнгө

            Билгийн тооллын 6. Гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр. Өдрийн наран 6 цаг 33 минутад мандан 19 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

                                                Хонины орд

          Гэгээлэг өдөр. Энэ өдөр та нэмэлт орлого олж дотныхондоо авах бэлгэнд төлөвлөснөөс бага зэрэг илүү мөнгө зарна. Дэлгүүр зоригтой хэс. Гэр ахуйн цахилгаан техник, гар утас, компьютер авахад тохиромжтой. Хэрэв та том фирмийн удирдагч бол эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг эсвэл хөгшчүүдэд оруулсан байранд хандив өргөхийг хичээ.

Үхрийн орд

           Шалгууртай өдөр. Өнөөдөр хувь хүний өсөлт дэвшилтэд ахиц гарна. Та албан хаагч хувиараа бизнес эрхлэгч байхаас үл хамааран бусадтай харьцаа холбоо тогтоох нь тааламжтай. Ингэснээр танилын хүрээ тэлж ашигтай үйлчлүүлэгч шинэ саналыг олж авч чадна. Гэвч энэ өдөр та хэн нэгэнд хууртагдаж болзошгүй тул баяжуулна гэсэн амлалт хийсвэр ажилд оролцохоос сэргийл.

Ихрийн орд

            Тэнхээрсэн өдөр. Намарын энэ өдрүүдэд их цэвэрлэгээ хийхэд гэмгүй. Засвар хийж, цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Ихрийнхэн сүүлийн үед цаг агаараас болж тавгүй байгаа тул хоолны дэглэмээ өөрчилвөл тусалж магадгүй. Жимс хүнсний ногоо ихээр хэрэглэх нь чухал. Ямар нэгэн зовиур байгаа хүндрэхээс нь өмнө мэргэжпийн эмчид үзүүл. Хамт ажиллагчийн тань хувийн амьдрал таагүй байгаа бол цаг гарган ярилц. Аль алинд нь тааламжтай байна. Амиа бодсон хүмүүс богино хугацаанд багахан хүрээнд л үр ашгийг хүртдэг гэдгийг сана.

Мэлхийн орд

            Эрчимтэй өдөр. Өөрийнхөө төлөө босч зогс. Та тууштай байж эцэг эхтэйгээгээ ярилцан хувь тавилангаа хяна. Өөрийн мөрөөдөл болон маш ихээр хүсч буй зүйлээ яаж хийхээ төлөвлө. Энэ бололцоогүй мэт боловч хамгийн сайн эхлэл байх болно. Орчин нөхцөлөө байнга хянаж бай тэд ч бас бололцоогоороо өөрчлөх байх. Хэрвээ та буцвал хүний тушаалаар байх болно. Сэтгэл хямралд орох шалтгаан нь гэрээсэ явах амжилт болон амьдралыг дагах бэрхшээл. Багш бол тэдэнд интернэт яаж хэрэглэхийг заа.

Арслангийн орд

            Эмчилгээний өдөр. Өөрчлөлт хийнэ гэдэг амаргүй. Гаргасан алдаагаа ухаарч, уучлалт гуйхад бэлэн бай. Үр дүн эерэг байна. Ямар нэгэн нууцлахаас зайлсхийснээр магадгүй мэддэг бүх хүмүүстэй сайхан харилцаатай байхад тусална. Эрүүл хоолны дэглэмийн ач тусыг аажмаар мэдэрнэ. Сэтгэл санаа тайван, сайхан харагдах нь хоолны дэглэмээ цаашид хадгалах урам өгөх бөгөөд бүр нарийн тохируулж сурна. Тэжээллэг хоол хүнс хэрэглэх нь хамгийн чухал бөгөөд хоол тэжээлийн мэргэжилтэн юу идэх хэрэгтэй, хэрэггүйн талаар нарийн зөвлөгөө өгч чадна. Мэдээлэл сайн авч, хоолны дэглэмээ үр дүнтэй байлга.

                                                            Охины орд

            Жаргалтай өдөр. Ашиг хонжоо гарахаар ажил эхлэхэд тохиромжтой. Мөнгө төгрөгний боломж бизнес хийхэд хүрэлцээтэй ба та ажлаасаа сэтгэлийн таашаалыг мэдрэх болно. Банкнаас таны мөнгөнд найдвартай байдлын баталгаа өгнө. Өнөөдөр танд маш ач тустай өдөр байх болно. Too томшгүй олон романтик учралуудтай учрах бөгөөд таныг бишрэн шүтэгч зарим хүмүүсээс тавих шаардлагад тань тохирохуйц хүн олох болно.                                                          

Жинлүүрийн орд

            Ашигтай өдөр. Ажлын нөхцөл байдал тань таатай байна. Сэтгэл дундуур байдаг хамт ажиллагсад ажлаасаа огцорч, ашигтай байдал үүснэ. Энэ боломжийг бүү алд. Зарим жинлүүрийнхэн хамт ажиллагч тань сэтгэлээ нээх бөгөөд ажил дээрээ анхаарлаа сайн төвлөрүүлж чадахгүй. Урам зориг хайрладаг хүнтэй уулзахыг хүсдэг боловч сайн бодох хэрэгтэй. Үгүй бол харамсаж мэднэ. Ашигтай ажлын санал ирэх бөгөөд ажил мэргэжлийг тань бүхэлд нь өөрчилнө. Урам зоригоо бадрааж өмнөх таагүй бүхнээ төгсгөл болго. Та бол таны бодож байгаагаас илүү бүтээж чадах хүн.

 

Хилэнцийн орд

            Хариуцлагаа ухамсарлах өдөр. Нийтийн уулзалт цуглааны цагийг товло. Хүндрэл дарамтнаас ангижрахын тулд дуртай хөгжимөө чанга тавин сонсоорой. Та өөрийн сэтгэл санааг тайван байлгаснаар зорилгоо хэрэгжүүлэхэд тань эерэгээр нөлөөлөх болно.                                                 

Нумын орд

            Сонирхолтой өдөр. Өнөөдөр таны хувьд удаан эхлэх болно гэвч үд болоход өдрийн тань хэмнэл аажмаар хурдасна. Өглөөний цаг хугацааг ашиглан өмнөө байгаа өдрөө төлөвлөвөл та орой гэхэд хүссэн үр дүндээ хүрч чадна. Зорилгоо тодорхойлох нь амжилтыг тань бататгах болно. Хэн нэгэн эрх мэдэлтэй эмэгтэй танд дэмжлэг үзүүлж, таныг ажилдаа амжилт гаргахад тусалж магадгүй. Хэрэв ийм үйл явдал болвол ухаалаг байж, зөвлөгөөг нь хүлээж ав.                                                          

Матарын орд

            Эрч хүчтэй өдөр. Ирж буй 2 хоногт орчлон ертөнц гаригуудын маш хүчтэй байршлыг илгээж таны энерги урагшлах учир шалтгаан дайчин чанарыг нэмэгдүүлэх болно. Та нарын олонхид туйлын хүслээ биелүүлэхийн тулд юу л бол юу хийж чадах юм шиг санагдана. Энэ бол үр бүтэээмжтэй шинийг санаачлагч үе бөгөөд олонхи матрууд өндөр амжилтанд хүрэх чадвартай байх болно. Таныг нэр алдар амжилтанд хүргэх хэмжүүр бол бусад хүмүүсийн болон таны өөрийн чинь чадвар чадамж тул хэний ач тус вэ? гэдгийг мартахгүй байх нь зүйтэй.

Хумхын орд

            Ачаалалтай өдөр. Өөрийн байр сууриа бэхжүүлэх арга замыг хай. Санаачлагатай шаргуу бай. Таныг хүнд байдлаас гаргах боломжууд зөндөө байна. Энэ боломжийг ашиглаж чадах эсэхэд зөвхөн таны овсгоо л мэднэ. Өнөөдрийг гэр орондоо байж өнгөрөөхийг хичээ.

Загасны орд

            Найзархаг, нийцтэй өдөр. Адал явдлын нөлөөгөөр энэ өдөр янз бүрийн сюрприз дүүрэн байх болно. Өглөө эртлэн босох нь таны бизнесийн үйл ажиллагаанд маш чухал бөгөөд аливаа үйл ажиллагаанд хоцрохгүй байх хэрэгтэй. Татварын буцаан олголт эд хөрөнгө өв залгамжлах болон бизнесийн сайн хамтрагчтай болсноор санхүүгийн хувьд азтай байх болно. Та мөрийтэй тоглоом тогломоор санагдсан ч, түүнийг хангалттай сайн мэдэхгүй тохиолдолд хянуур болгоомжтой байх хэрэгтэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг “UB лавлах 1617”-с лавлана уу.