Үе үе экс нь гарч ирэх боллоо
2016/05/09
Сайн байна уу? Бүсгүйчүүдээсээ л асуумаар байна. Би найз залуутайгаа тусдаа гараад удаагүй байгаа юмаа. Манай хүн рүү үе үе экс нь залгаад л садаа болоод байна. Уг нь бид 2-ыг үерхдэг болохоос өмнө нь салсан. Одоо салчихаад 7-8 сар болчихоод байгаа байж орой эсвэл шөнө заавал экс нь залгаад байна.Тэгээд яах гээд байгаа юм бэ? Салчихсан гээ биз дээ, битгий садаа бол гэхээр чамд хамаагүй гээд залгаад байна. Ажлаас болоод утсаа салгаж болдоггүй болохоор энэ нэг хүүхэн бүүр ингэж давраад байсан юм. Аргаа бараад найз залуугийнхаа дугаарыг нь солиод би өөрөө тэр хуучин дугаарыг нь барьж байна. Тэгсэн үе үе санаж байна, хүсч байна, наад хүүхнээсээ сал, чамайг надаас илүү хайрлах хүн байхгүй, хараана, чи сайн явахгүй гээд янз янзын мессеж ирүүлээд байх юм. Уг нь би блоколсон юмаа дугаарыг нь. Тэгсэн өөр өөр дугааруудаас ингэж бичээд залгаад байна.
Эсвэл манай хүн үе үе уулзаад байгаа болохоор надаас айж ичихгүй ингэж шөнө орой хамаагүй залгаад байгаа юм болов уу?
Ийс хүнийг яаж болиулах вэ? Гайхаад байх юм. Манай хүн болохоор битгий тоо. Өөрөө тэгж байгаад залхана гэх юм. Хэлснээр нь тоохгүй хаях уу? Эсвэл мар нэг арга хэмжээ авах уу? Яавал дээр вэ?
Зочин · 2016/05/09
Аргаа барсан тэнэг хүүхнүүд байдаг даа тэрний л нэг байна. Бүү тоо утсаа соль. Тэгэх тусам нь сайхан амьдар.
Зочин · 2016/05/09
утасны номерийг нь блоклоод л болоошдээ дахиж залгаад ч болохгүй...
Зочин · 2016/05/09
Muuhai huuhnuud bdg. Chninii huuhdiig gargachlaa gj hudlaa yarij naadahaasaa odoo hurtel salaagui umuu geed goridson yanhnuud hurtel bdg. Gol n nuhur chn l toohgui bg bol orhi. Nuhur chn l gertee chnii hajuud serj chamtai untaj ineej yarij idej uuj bg bol buu sanaa zov.
Зочин · 2016/05/09
Та 2ыг салгах гээд бгаа юм байна оо.битгий тоо найз залуугаа улам сайн халамжил тэр чинь хорчин маш муу хүүхэн бх шүү
tsomo · 2016/05/09
tiim ee nz zaluugiinha vgend or. eregtei hvn bitgii too gj bawl tooh hereggvi harin goe shan bggaa ulam haruulj amidar. haluuhan hamt awhuulsan zuragaa odoos ni ilgeged bhgvi yu
Сайнаа · 2016/05/09
найз залуу чинь тэгж хэлж байгаа бол орхио .тэрнээс залуу чинь уулзаж байгаа бол тэр дугаар луу нь залгана ш дээ. Тайван бай.