Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2016/05/10
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангай,Төв, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2016 оны тавдугаар сарын 10-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн ихэнх нутаг, Баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсч 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч 13-15 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 хэм дулаан, харьцангуй чийг 39 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт оройдоо өснө.