Монгол ТВ оффшор данстай улстөрчдийг зарлалаа
2016/05/10
"Монгол ТВ" телевиз 21.00 цагийн "Оргил цаг" мэдээллийн хөтөлбөрөөрөө Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Консорциумтай хамтран Монголын оффшор данс эзэмшигчдийн нэрсийн заримаас зарлалаа.
Тус телевизийн зүгээс энэ удаад УИХ-ын гишүүн, Сү.Батболд, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар, "Петровис"ын захирал Ж.Оюунгэрэл, иргэн И.Дамдин нарын дөрвөн хүнийг оффшор бүсэд данс эзэмшиж байгаа талаар мэдээлэв.
Зочин · 2016/05/10
Оффшор данстай төрийн өндөр албан тушаалтнуудыг их хуралд нэр дэвшүүлэхгүй байж шалгах шаардлагатай байна. Ард түмнээ боддоггүй, ард иргэдийн өгсөн татварын мөнгийг идэж уудаг хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй байна.
Зочин · 2016/05/10
Монголын хууль хяналтынхан энэ мэдээлэлд яаж хандан нь тодорхой шүү дээ. Албан ёсоор нотлогдоогүй учир хэргийг хэрэгсэхгүй болголоо л гэнэ биз. Хаа байсан тэр хол газар байгаа юмыг юугаар батлах вэ дээ. Гэхдээ энэ мэдээлэл олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд зарим улсын төрийн эрхмүүд суудлаасаа бууж байгаа биз дээ. Харин Монголд бол энэ мэдээлэл хүчингүй эд. Б.Чулуудай сураагүй юм биш бас Үүл аав нь байгаа юм чинь үнсэн хөх царайлаад, чулуу шиг тас гүрийгээд л өнгөрөх байх. Харин Баярцогт Хятадын иргэн бол манайхан шүүж чадахгүй шүү дээ, хятадууд нь л шүүх байлгүй дээ Гэхдээ Баярцогтод айх юм алгаа, Баяад давуу талууд байнаа. 1-рт тэр хятадын иргэн учир Монголд шүүгдэхгүй. 2-рт хятадад офшорын тухай бичих битгий хэл ярихыгч хориглосон гэсэн, тэгэхээр баярцогт хятадад ч шүүгдэхгүй гэсэн үг биз дээ. За тэгээд бас өөр ямарч улсын харьяалалтай юм билээ. Бусад нь ч зүв зүгээр гэдгээ нотлох гээд янз бүрийн л арга хэрэглэж эхэллээ дээ
Зочин · 2016/05/10
aldart mcs -n lalruud l bnashuudee. iim l novshnuud bga l daa.
Зочин · 2016/05/10
hurngiig ni huraa