Жон доу гэх эх сурвалжаас ирүүлсэн оффшор данстай холбоотой мэдээллүүдийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс задлан нийтэд ил болгосны дотор манай улсаас 37 хүний нэр холбогдоод байна.

Эдгээрийн дотор:

-УИХ-ын гишүүн, Сү.Батболд,

-Барилга, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар,

-Нийслэлийн захирагч Э.Бат-Үүлийн хүү Чулуудай

-Петровис компанийн захирал Ж.Оюунгэрэл

-Тэнгри Холдингийн захирал Х.Анхбаяр

Болд төмөр ерөө гол компанийн захирал Б.Дэлгэрсайхан

Сангийн сайд асан Я.Очирсүх

Сү.Батболдын дүү Бат-Очир

-Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн төрсөн дүү Ч.Батзориг (Тэрбээр долоон оффшор данстай)

-Кёкүшюзан Д.Батбаяр зэрэг олны танил хүмүүсээс гадна өмнө нь оффшор дансны асуудалд ороогдож байсан С.Баярцогтын нэр ч бас багтаж байна.

С.Баярцогтын тухайд өөрийн жинхэнэ нэрээ Mr.Leo Shiu гэх нэрээр оффшор бүсэд бүртгүүлээд зогсохгүй БНХАУ-ын иргэдийн оффшор дансы мэдээлэл дунд түүний нэр явж байгаа нь олон нийтийн цахим сүлжээнд дуулиан тарьж байна.

Мөн тэрбээр "Хятадын Монгол" гэх алдаагаа өнгөрсөн хугацаанд сольж залруулаагүй байна.

Р.Улам

zuvsongolt.mn