Гаалийн 35 байцаагч 1 680 000 000 төгрөгийн орлого нуусан байжээ
2016/05/10
Бидний мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг. Мэдсэн ч мэдээгүй царайлдаг байх ёстой зүйл шиг хүлээн зөвшөөрсөн гажуудал бол гаалийн байцаагч нарын авилга. Иргэдийн дунд гаалийн байцаагч нар авилга авдаг гэсэн явган яриа явдаг ч өнөөдрийг хүртэл баттай нотлогдож байгаагүй.
Харин АТГ-аас гаалийн байгууллагад асуудал бий гэдгийг баталж ээдрээтэй утасны үзүүрээс барьжээ. Багагүй хэмжээний мөнгө эргэлддэг учир их хэмжээний мөнгө хэн нэгэн албан тушаалтанд өгч байж Замын-Үүдийн гаалийн байцаагч болдог гэсэн батлагдаагүй мэдээлэл ч бий.
Энэ явган яриа иргэдийн дунд хэдийнээ танил болчихсон гэхэд болно. Олны үг ортой гэдэг шиг АТГ-аас хийсэн шалгалт үүнийг баталжээ. Тодруулбал ажиллах хүчний орон тоо нь хязгаараасаа хэтэрчихсэн. Хязгаараас давсан байцаагч нарын цалин төсөвт суугаагүй байхад цалин хөлс олгож байжээ. Үүнийгээ төсөвт тодотгол хийгээд шийднэ гэсэн тайлбар өгсөн. Нэгдүгээрт төсвийн тодотгол хийхийг гаалийн байгууллага мэддэг болчихсон. 2-рт Замын-Үүдэд томилогдох шангаа өгчихсөн учир орон тоо хэтэрсэн ч хамаагүй томилчихдог юм байна гэж хардаж болохоор байгаа юм. Үүнийг мөрдөн байцаалтаар нотолно.
Ашиг орлого ихтэй ажлын байрны томилгооноос гадна ашиг олдог гэдгийг батлах баримтыг бий. Замын-Үүдийн гаалийн нийт 159 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийжээ.
159 алба хаагчаас 35 нь их хэмжээний орлогын өөрчлөлтөө нуун дарагдуулсан мэдүүлээгүй гэдэг нь нотлогдоод байна.
Замын-Үүдийн гааль
35 байцаагч их хэмжээний хөрөнгө, орлогоо нуусан
Их хэмжээний мөнгө = 48,000,000 төгрөг
35 байцаагчийн нуусан орлого = 1,680,000,000 төгрөг
Их хэмжээний мөнгө гэдгийн хуулинд тодорхой зааж өгсөн байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгийг их хэмжээний гэж тодорхойлно.
Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянгаар тооцвол нэг байцаагч 48 сая төгрөгөөс их хэмжээний орлого нуун дарагдуулсан. Зөвхөн Замын-Үүдийн гаалийн 35 ажилтан 1 тэрбум 680 сая төгрөгийн нууц орлоготой байжээ. Хамгийн багадаа гэдгийг онцлох нь зүйтэй байх.
Замын үүдийн гаалийн байцаагч нар Замын-Үүддээ хямдхан жижиг тэрэг унадаг. Хотод ирээд том том үнэтэй жийп унадаг гэсэн бас нэг олны үг бий. Улсын байцаагч бусдаас дээгүүр амьдардаг гэхэд болно. АТГ-аас 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Гааль, татварын ерөнхий газрын нэр бүхий гаалийн улсын болон ахлах байцаагч нар албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авч байхад нь баривчлан саатуулж, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268, 269 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, холбогдох байцаан шийтгэх ажиллагааг явуулсан. Хэрэг мөрдөн байцаалтад яваа учир дэлгэрэнгүй мэдээлэл гаргах боломжгүй.
Ийм нөхцөл байдлыг санаатайгаар бүрдүүлсэн ч гэхэд болохоор байгаа учир нь Гаалийн хяналтын бүсүүдэд хяналтын камер ховор, камерын тусламжаар гаалийн улсын байцаагч нарын үйл ажиллагааг хянах нөхцөл боломж муу, гаалийн улсын ахлах байцаагч нар нь гаалийн улсын байцаагчаас тусгаарлагдан тусдаа өрөө нь байрладаг, өрөөнд нь хяналтын камер байхгүй байгаа нь үйлчлүүлэгчтэй нүүр тулсан уулзалт хийх боломжийг бүрдүүлсэн гэж АТГ-аас дүгнэж байна.
tsahiur tomor · 2016/05/13
ed horongiig n huraaj yduu hvmvvst ogie tegeed ene muu sainuud yduu bolog
Зочин · 2016/05/12
yur n bol skyteliin chagnaj boldoggui neg neg iluu utastaigaa baidag um bilee terengeeree heel hahuuliin ajlaa yarichihdag um bilee yur n bol neg shalgah gazar yaltachgui mun
иргэн · 2016/05/11
гаалийн байцаагч болсон хүмүүс голдуу л их чинээлэг амьдралтай байдаг нь авилгал юм бн арын нарийнн хаалгаар л гаалийн байцаагч болдог гэж сонссон юм өргөсөн тангаргатаа эсрэгээр ажиллаад хуулийг гууль болгодог дээдийн дээд зэргийн газар байна даа
Зочин · 2016/05/11
Гаалийн байцаагч нар ихэнх нь их хурлын гишүүн ,дарга нарын авгай,нууц амраг,хүүхдүүд байдаг шүү дээ .АТГ шалгаад үз
Baraxuu · 2016/05/10
Бүх хөрөнгийг нь хураагаад хуулийн хариуцлага хүлээлгээд насаар нь төрийн албанаас хол байлгах хэрэгтэй.
Зочин · 2016/05/10
gaaliin baitsaagch bolohiin tuld 30.0 say-iig atguuldag gesen unen uu. Atguulj ajild orchihood teriigee oloh gej abilga abdag bh da.
Зочин · 2016/05/10
уулзахгүйгээр мөнгө өгөх олон алга байх мададлалтай шүү дээ. камераар хянана гэвэл өрөөс хөл ойлголт юм
irgen · 2016/05/10
ene hulgaich luvirchid hahuul avagsadiin buh hurungiig ni huraaj avaad shorond nasaar ni hataa ar iregdee shulj gadaad dotoodiin humuisiig shulj deerem hiij amidardag shunaliin devuud