Ховд аймгаас олдсон археологийн олдворуудыг сэргээн засварлаж эхэллээ
2016/05/10
Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутагт орших Үзүүр гялан гэдэг газраас олдсон хадны булшин дахь олдвор, эд өлгийн зүйлсийг Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу БСШУЯ-ны шийдвэрээр Улаанбаатар хотод авч ирж сэргээн засварлаж эхэллээ. Археологийн малтлага, судалгаагаар булшнаас 20 гаруй тооны олдвор, эд өлгийн зүйлс илэрсэн байна. Үүнд, эсгийгээр ороож оршуулсан хувцастай хүн, ногттой адуу, хонь, иж бүрэн эмээл, хазаар, дээл хувцас, модон болон төмөр аяга сав, арьс болон эсгий уутан богц бүхий оёдол хатгамлын хэрэглэл зэрэг байгаа юм. Эдгээр олдворын хамаарах он цагийг хувцас хэрэглэл, эд өлгийн зүйлсээр нь харьцуулсан урдчилсан судалгаагаар 6-7 дугаар зууны үе буюу одоогоос 1500 гаруй жилийн өмнөх үеийнх гэж тогтоожээ.
Зочин · 2016/05/10
ADIDAS Mongoloos garaltai yum ba KKKKK 10 r zurag