УИХ-ын гишүүн асан К.Сайрааны хэргийг сэргээлээ
2013/09/10
УИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас Кувейт улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Сайрааныг эх орноосоо урвасан гэх үндэслэлээр ТЕГ шалгаж эхэлсэн ч эрүүл мэндийн байдлын улмаас хэргийг нь түр хугацаагаар түтгэлзүүлээд байсан юм.
Тэгвэл К.Сайраанд холбогдох хэргийг сэргээн шалгаж эхэлсэн тухай албаны эх сурвалж мэдээллээ.
Тэрбээр Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах албанд Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйл буюу “Эх орноосоо урвасан” гэсэн зүйлээр сэжигтнээр татагдсан бөгөөд өнгөрөгч долоо хоногоос мэдүүлгээ өгч эхэлсэн байна. Экс гишүүнийг шалгах болсон үндэслэл нь өнгөрсөн жил “today.kzk” гэх орос хэлээр гардаг сайтад “Казахстаны тагнуулын “Барлау” албаны “В” газрын туршуулуудын талаарх нууц мэдээлэл” гэсэн гарчигтай материалтай холбоотой юм байна.
Энэхүү материалд дурдснаар Кувейт улсад суух дөрвөн туршуулын нэгнийх тодорхойлолтод “Нууц нэр Алтай. Жинхэнэ нэр Сайраан Кадыр. 1955 онд төрсөн, Монгол Улсын иргэн, Казах үндэстэн. Кувейт улсад суух Элчин сайд. ПР-ийн шугамаар ашиглагдаж байдаг” хэмээн бичсэн нь түүнийг шалгах үндэслэл болжээ. Уг сайтад нийтэгдсэн нууц ажилтнуудын тухай тодорхойлолтыг Бүгд найрамдах Казахстан улсын Тагнуулын газрын “Барлау” албаны “В” газрын орлогч дарга, дэд хурандаа Е.Тастанбеков гаргаж, гарын үсэг зурсан нь олон нийтийн анхаарлыг татсан байна.
К.Сайраанд үүсгэсэн Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйл буюу “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаадын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол 16-25 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.
Зочин · 2013/09/13
Xasag xun xun bish. Estoi *****nyydig eh ornoso xuuwul taarna
Зочин · 2013/09/11
ugaasaa gadaadad amidardag mongoliin hasguud kazakstanuudtaigaa niileed kazakstaniihantai hamt togloltond orood guideg ym bnlee yorno l ts****aa sanaatai bugdiig ni tiishee ni hoovol taarna
Зочин · 2013/09/11
Энд Монгол ямар хамаа байна.
Зочин · 2013/09/11
Kazah kyni kazaktaa zytgeed kubeet gedeg ulsad tagnuul hiisiim bish yy
Зочин · 2013/09/11
naadah chini ugaasaa mongol bish shuu dee zugeer l buudchih