Арван сартай хүүхэд зодсон багшийн хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа
2016/05/11
2015 оны 11-р сард Дундговь аймгийн Мандалговь сумын “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн тогооч арван сартай хүүхдийг хооллохдоо хэрцгийгээр зодож, загнаж байсан бичлэг цахим сүлжээгээр тархсан билээ.
Уг хэрэг болсон "Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийг түр хугацаагаар хаагаад байсан бөгөөд үйл ажиллагаа явуулах эрхийг нь бүр мөсөн цуцалжээ. Үүнтэй холбоотойгоор улсаас хүүхэд тус бүрийн тоогоор өгдөг байсан санхүүжилтийг зогсоосон байна.
Уг бичлэг 2015 оны 12-р сарын нэгний өдөр тус аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирсэн байдаг. Мэргэжлийн хяналтын газраас гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гээд цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Дундговь аймгийн цагдаагийн газар шалгалтын ажлыг хийж Эрүүгийн хуулийн 181.1- р зүйлд заасны дагуу яллах дүгнэлттэйгээр прокурорт шилжүүлсэн байна. Прокурорын байгууллагаас мөн яллах дүгнэлттэйгээр хэргийг Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Бага насны хүүхдийг зодсон багшийг 2016 оны 03-р сарын 24-ны өдрийн 10 цагт шүүх байв. Гэвч шүүх хурлыг 2016 оны 04 сарын 21-ны өдрийн 10 хүртэл хойшлуулжээ. Учир нь хохирогчийн өмгөөлөгч өвчтэй болохоор ийнхүү хойшлуулсан байна. Улмаар шүүх хурал 04-р сарын 21-ны өдөр болж уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
А.Баярмаа
Зочин · 2016/05/11
shuuh hural hoishloh dahin baitsaaltand butsah chini odoo ued NO-toi sh dee buh yum il tod bsan bishu
Зочин · 2016/05/11
hunii nyalh huuhded tiim hargis handsan hunii shuuh hural dahin buu hoishloosoi turgen shiitgelee avaad shorondoo humuujvel taarna DUNDGOVI bish ter hun haraal idvel taarna
Зочин · 2016/05/11
Ulsiin cecerleguud kamertai bolj bga. Gehdee eceg ehed ni IP hayagiig ni ogohgui bga ni sejigtei. Huuhduud gertee ireher bagsh tegej zodson, chimhsen, shoolson l gne. Surgan humuujuulegch bj huuhduudtei buruu haricaad bhin
irgen · 2016/05/11
ene pizdaag shorond ni hataaldaaldaa,shuud buudah yumsan novshiig
Зочин · 2016/05/11
Бүх цэцэрлэг. сургуулийг камержуулаад эцэг эхийг нь холбох хэрэгтэй
irgen · 2016/05/11
Humuus mini uuraa barj jutagtai baih ymsan hetsuu ch ymaadaa
Зочин · 2016/05/11
арай дэндүү байна аа тархи нь л лав хөдөлсөн хүүхдээ хүнд зодуулах гэж цэцэрлэгт өгөөгүй биз дээ
ss · 2016/05/11
haraal udsen dundgovi