Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай захирамч гаргасан байна.    Уг захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 27-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр тогтоожээ. Үүнд:

  1. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл,
  2. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл,
  3. Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл,
  4. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  5. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл

Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Даваа гарагийн 10.00 цагт эхлэхээр товлосон байна.

А.Баярмаа