Өргөтгөл хийх гэж хана өрөмдөөд орон сууц нураах шахжээ
2016/05/12
Өнгөрсөн сард “Хангай” хотхоны оршин суугч Б байрандаа өргөтгөл хийх гэж байгаад цууралт үүсгэжээ. Цууралтаас үүдэн байшин нурахад хүрчээ. Тиймээс иргэн Б-г Мэргэжлийн хяналтын газраас шалгаж, “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийн дагуу хариуцлага тооцож, ханыг эргүүлэн хүчитгэн бэхлэх, зураг төслийн дагуу мэргэжлийн байгууллагаар гүйцэтгэхийг даалгажээ.
Дашрамд дуулгахад, иргэн Б-гийн үйлдэл нь “Орон сууцны тухай” хуулийг зөрчсөн юм байна. Тухайлбал, “Орон сууцны тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтэц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашигаллтын хэвийн нөхцлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэх заалтыг зөрчжээ. Тиймээс иргэд энэ мэт асуудал анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
Н.Чимэг
irgen · 2016/05/12
teneg shunaliin dev be uhaand ni uhanni ishig uhsen hog be yamatrrch bodol bhgui l ym bh da