Сонгуулийн тойргийг ингэж баталлаа
2016/05/13
Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.
76 мандатын 48-ыг хөдөө орон нутагт, 28-ыг нийслэлд хуваарилсан бөгөөд Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгууд тус бүр 1, Дорнод, Завхан, Өмнөговь аймгууд тус бүр 2, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймгууд тус бүр 3 мандаттай. Харин нийслэлийн тойргуудын тухайд Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрогтой нэгтгэж мандатын тоог 1-ээр нэмж 4 болгох, Багахангай дүүргийг Хан-Уул дүүргийн сонгуулийн 56 дугаар тойрогт нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээх, Налайх дүүргийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 63 дугаар тойрогтой нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээхээр болов. Нийслэлийн Баянгол дүүргийн сонгуулийн тойрог 4 мандаттай, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойргууд тус бүр 6 мандаттай байхаар болж байгаа юм. Мөн Завхан, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн сонгуулийн тойргуудын нутаг дэвсгэрийн хуваарилалтад зарим өөрчлөлт оруулсан байна.
Зочин · 2016/05/13
nice
Сэтгүүлч Б · 2016/05/13
МАНАН хууль бус сонгууль явуулж байна.Эрүүгийн хуулийн 82дугаар зүйл. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах Хуйвалдаан зохион байгуулах 82.1т зааснаар Төрийг эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан бол арван зургаагаас хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ