Б.ОЧИР

“Гацуурт”-ын Л.Чинбат хэмээх эрхмийг мэдэхгүй хүн Монголд үгүй болоо болов уу. Олон жил бизнес хийсэн, бас гэж амжилттай яваа, ажилч хөдөлмөрч түүнийг “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгээс таньдаг болсон.

Тэгвэл түүний бизнесийн түүхтэй салшгүй холбоотой хүн бол Ерөнхий сайд асан Санжийн Баярыг гэдэг. Ямар сайндаа л “Гацууртын Л.Чинбат бол С.Баярын түрийвч” гэдэг үг гарахав дээ. Үүнийг улс төр, бизнесийн хүрээнийхэн дэндүү сайн мэднэ дээ. С.Баярын Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн “Атрын III аян” гэхэд л түүний бизнест ямархан хэмжээний ач тусаа өгснийг мэдэх хүн олон бий. Тиймдээ ч тэр одоо Монголын топ бизенэсмэн, толгой компанийн захирал хэмээн цоллуулаад явж буй. Мэдээж хэрэг, Л.Чинбатын бизнес ухаан, хөдөлмөрч чанар энэ бүхнийг цогцлоосон нь дамжиггүй.

Гэхдээ сүүлийн хэд хоногт өрнөж буй оффшорын асуудал энэ бүхнийг эргэн сануулахад хүрч байгаа юм. Шууд хэлэхэд МАН доторх томоохон фракц болох С.Баярын хүмүүсийн оффшор данс энэ удаад ил боллоо. Сү.Батболд, Б.Цогтбаатар гээд цааш хөвөрнө. Энэ нэгэнт олонд ил болсон мэдээлэл. Тэгвэл Л.Чинбатын эзэмшлийн “Монгол телевиз” энэ мэдээллийг улам бүр нарийсган батжуулж, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлидтэй холбогдон 400 гаруй хуудас материал хүлээн авснаа олон нийтэд зарлалаа. Бас Санжийн Баярын охидын данс байж магадгүй нь гээд нэвтрүүлэв. Олон хэвлэл мэдээллийн байгууллагын үүргээ биелүүлж, олон нийтийг мэдээллээр хангахаар ажиллаж буй нь сайн хэрэг. Гэхдээ унаж босч яваа улстөрч Санжийн Баярын “босоо” цагт нь нэр холбогдон, ёстой л оонын хоёр эвэр шиг явсан Л.Чинбатаас энэ зэргийн араншин гарна гэдэг жаахан тиймхэн ухаан харагдаад явчихаж байна. Тиймээс Л.Чинбат захирлаас “...Жудаг хийгээд хүн чанар гэж юу вэ” гэж асуумаар байгаа юм. Ингэж асуухын учир нь Санжийн Баяр гуайн захиалга, хүсэлт огтоос биш. Зүгээр л үүнийг бичигч нь энэ хоёр эрхмийн хамт явсан түүхийг гадарладаг юм.

“Улстөрд мөнхийн нөхөрлөл, мөнхийн дайсан гэж үгүй” гэсэн айхтар том философи байх. Нэгэнт бизнес нь улстөртэйгээ хутгалдчихсан өнөөгийн Монголын нийгэмд энэ философи үйлчилж ч байж болох юм. Гэхдээ л цөөхөн монголчууд хүн чанараа, жудгаа байрих л хэрэгтэй, ялангуяа эрчүүд...

Эх сурвалж: www.polit.mn