Хүүхдээ төрүүлээд жорлонд хаясан хэрэг гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Дамбадаржаад оршин суудаг 26 настай Б гэх эмэгтэй дөнгөж төрүүлсэн охиноо жорлонд хаясан бөгөөд хаясан даруй нярай амиа алдсан байна.

Эх сурвалжийн мэдээллээр Б-нь хүүхдээ гэртээ гаргасан ч цагдаад дуудлага өгөхдөө “Бие засаж байхдаа төрөөд хүүхдээ барьж авч чадалгүй алдчихлаа” гэжээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад хүүхдийг даавуун ороолтоор ороогоод жорлонд хаясан байжээ. Нярайд үзлэг хийхэд бүтэлтээс болж амиа алдсан байна гэсэн дүгнэлтийг шүүх шинжилгээнийхэн гаргажсан байна. Уг нь охин эрүүл саруул 3,6 кг жинтэй төрсөн байгаа аж. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас харьяаллынх нь дагуу шалгаж байгаа юм байна.

Н.Чимэг