Говь-Алтай аймгийн залуучуудын чуулган эхэллээ
2013/09/10
Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат болон удирдлагууд 9 дүгээр сарын 11-12 ны хооронд Говь-Алтай аймгийн Залуучуудын холбооны “Алтай нутгийн хөгжлийн төлөө залуучууд” ээлжит чуулганд оролцож байна. Энэхүү ээлжит чуулганд тус аймгийн 18 сумын 280 гаруй төлөөлөгчид оролцож өөрсдийн тулгарч байгаа асуудлын талаар болон цаашид хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо чөлөөтэй солилцох юм. Мөн энэхүү чуулганаар залуучуудын байгууллагыг идэвхжүүлэх, шинэчлэхээс гадна аймгийн удирдлагууд залуучуудаа цаашид дэмжин ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ажээ.
МЗХ өнгөрсөн 4-р сараас эхлэн 21 аймгийн залуучуудтай уулзаж, тэдэнд тулгамдаж байгаа асуудлын талаар судалгаа хийх зорилгоор Сэлэнгэ, Дорноговь, Сүхбаатар, Булган, Увс зэрэг аймгуудын чуулганыг зохион байгуулсан билээ. Харин энэ 9-р сард Баянхонгор, Ховд, Говьсүмбэр, Дорнод, Архангай, Баян-Өлгий зэрэг аймгийн залуучуудын чуулганыг зохион байгуулахаар болжээ.