Бороо орохгүй, багавтар үлэрхэг байна
2013/09/11
Улаанбаатар хот: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. 16-18 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, Дорнод Дарьгангын тал нутгаар 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.