2016.05.02-05.06-ны өдрүүдэд Жудо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн билээ. Уг тэмцээнд хөдөө орон нутгаас тамирчид идэвхтэй оролцсон. Баян-Өлгий аймгаас оролцсон тамирчид амжилттай оролцоод нутаг буцахдаа Урианхай охидыг “дээрэлхсэн“ хэрэг гарсан байна.

Тодруулбал, тэмцээнд оролцсон өсвөрийн Казах тамирчид болох А, Т, С нар нь Б, М, С нарыг хэл амаар гутаахын зэрэгцээ “та нар муусайн Урианхайнууд” хэмээн үндэс угсаагаар нь доромжилсон байна. Үүгээр ч зогсохгүй гар хүрч, дөрвөн талаас нь охиныг өргөж замд таарсан цайны газрын нохой руу шидсэн асуудал гарчээ. Азаар нохой хориотой байсан тул охины биед гэмтэл учруулаагүй байна. Харин энэ үйлдлийг тамирчдаа тэмцээнд авч явсан багш Н харсаар байж ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.

 

Одоогоор энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхлээд байгаа юм. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа