Саудын Арабид нөхрийнхөө утсыг шалгасан эмэгтэйг шоронд суулгана
2016/05/15
Сониуч эхнэрүүдэд зориулсан шинэ журам Саудын Арабид гарчээ. Нөхрийнхөө гар утсыг шалгадаг эмэгтэйчүүд одоо шоронд суух юмуу ташуурдуулж мэднэ. “Индепендент” сонинд ингэж бичжээ.Нөхрийнхөө утсыг “шалгахыг” хувийн амьдралын халдашгүй байдлыг зөрчиж буй хэрэг хэмээн үзэж байна.Хэрвээ нөхөр нь нэхэмжлэл гаргавал, эмэгтэй шүүхэд татагдана гэж хуульч Мохаммад аль-Тэмьят тайлбарлажээ.
Түрүүнд нь гэр бүлийн сэтгэл зүйч-эмч Халед аль-Сакаби “Аллахын зарлигаар” эхнэр хүнийг зөв ташуурдах дүрс бичлэгийн хичээлийг Сүлжээнд тавьсан байна. Хоёр долоо хоногийн хугацаанд уг бичлэгийг 200 мянган удаа үзжээ.Хөгжингүй орнуудын исламын шашны төлөөлөгчид сэтгэл зүйч-эмчийн энэ хичээлийг эрс буруушаасныг РИА Новости агентлаг мэдээлсэн байна.
С.Индра