Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нар азтай үзэгчдээ өгөх байрныхаа гэрээг хийжээ
2016/05/16
МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар "Хайрын тэнгэр диваажин" тоглолтоо "Эх үрсийн баяр"-т зориулан 5 дугаар сарын 23-ны 19:00 цагаас "Монгол бөхийн өргөө"-нд зохион байгуулах гэж байгаа билээ. Тус тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд боллоо. Энэхүү хурлаараа "Хайрын тэнгэр диваажин" тоглолтонд хүрэлцэн ирсэн азтай нэг үзэгчид "Алтан Сан" хорооллын 2 өрөө байрны урьдчилгаа 30% буюу 25.800.000 төгрөгтэй тэнцэх эрхийн бичгийг бэлэглэхээ амлалаа. Тодруулбал уран бүтээлчид маань "Алтан Сан" хорооллын удирдлагуудтай албан ёсны гэрээ хийснээ хэвлэлийн хурлын үеэр албан есоор дуулгасан юм.
"Алтан Сан" хорооллын төлөөлөгч хэвлэлийн хурлын үеэр хэлсэн үгэндээ "Манай хороолол 1000 айлын хороолол юм. Тэгээд уран бүтээлчидтэйгээ хамтраад нэг айлыг урьдчилгаанаас чөлөөлөх алтан боломжыг олгож байгаагаараа бахархаж байна. Ингээд тоглолтын азтай үзэгч байрны урьдчилгаандаа санаа зоволгүй зөвхөн үлдэгдэл 70%-ийнхаа зээлийг хөөцөлдөхөд л болох юм" хэмээлээ. Ингээд дуу хуураар хөглөгддөг дуучин Монгол түмэн та бүхнийг "Хайрын тэнгэр диваажин" тоглолтыг үзэж нэгэн өдрийн стрэсээ тайлж хөгжилдөхийн зэрэгцээ хоёр өрөө байртай болох боломж таныг хүлээж байна.
www.Urlag.mn