Улаанбаатар хотод амьдарч байгаа айлууд мээр Э.Бат-Үүлийн гаргасан захирамжаас улбаалан хоёр  машинтай болсон билээ. Өөрөөр хэлбэл Э.Бат-Үүл дарга хотын замын түгжээг багасгах гэсэн биш нэмчихсэн гэхэд болно. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотноо эртнээс яригдаж байсан зогсоолын  асуудал хөндөгдөж байгаа. Өөрөөр хэлбэл зогсоол байхгүйн улмаас  жолооч нар  явган хүний зам дээр машинаа тавьдаг болж байгаа юм.  Үүний жишээг та бүхэнд хэдхэн гэрэл зургаар хүргэе.  







 

Замын хөдөлгөөнд оролцох соёл дутмагаас болж явган хүний замаар зорчиж байгаа эдгээр жолооч нар зам эвдэхээс гадна явган зорчигчдын аюулгүй байдалд  сөргөөр нөлөөлж байгаа юм. Мөн хөдөлгөөнийг хязгаарласан замаар зорчиж байгаа нь зам барилгын ажлын чанарт сөрөг нөлөө үзүүлдэг юм.  

 

 

 

Тэгвэл өнөөдөр ингэж дүрэм зөрчиж байгаа жолооч нарт Захирааны хэргийн хариуцлага болон  Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж торгодог байна. Өөрөөр хэлбэл  дээрх зурагт үзүүлсэн нөхдүүд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан заалтыг зөрчиж байгаа тул жолоо барих эрхийг 6 сараас 2 жил хүртэлхи хугацаагаар хасах,  эсвэл 1000-10,000 төгрөгөрөөр торгох арга хэмжээ авах юм.  

Тиймээс  бусдыг эрсдэлд оруулж, үргүй зардлага гаргахгүй байхын зэрэгцээ замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг  мэдээллийн №1 хөтөч сайт Доргио.мн сайтаас уриалж байна  

 
















































А.Баярмаа