Үс засуулбал: Өнгө зүс доройтно
Наран ургах, шингэх: 05.14-20.31
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Уул
Аргын тооллын 5 сарын 23, Сумъяа гараг. Билгийн тооллын 17, Эрхтэний тэнгэрт одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.