Э.Долгион: Bloomberg телевизийн босгыг давахдаа би багагүй эмээж байсан
2013/09/13
Улаанбаатараас ярьж байна! Та бидэнд танил болсон энэ үгс дэлхийн сонорт хүрч эхэллээ. Талын монголчуудыг өрнө, дорнын их гүрнүүдтэй хором бүрт уулзуулах мэдээллийн хүчирхэг суваг бол Bloomberg.
Тийм ээ, хүн төрөлхтөний мэдлэг, мэдээлэл, оюун санааны луужин болсон Bloomberg Азийн Монголд салбараа нээсэн юм. Нью-Йорк, Лондон, Хонконг... Харин одоо Монголд. Тэд үүх түүхээр баялаг, өргөн уудам энэ нутагт дуран авайгаа хэдийнэ байршуулжээ. Тэр тусмаа монгол залуустай хүчээ нэгтгэж, хамтран ажиллах болсон нь нэн бахархалтай. Тиймээс ихээхэн өндөр босгыг давж, эх орноо дэлхийд таниулж яваа нэгэн эрхмийг бид онцлов. Тэр бол Bloomberg TV Mongolia-ийн ерөнхий редактор Эрдэнэбаатарын Долгион. Түүнтэй ярилцах зуур “Дэлхийд нэр хүндтэй Bloomberg-ийн редакцид бид байна шүү дээ” гэх бодол үе, үехэн сэтгэл хөдөлгөнө.
-Ажил хэрэгч анд маань “Би өглөө босмогцоо Bloomberg-т зочилж, зах зээлийн үнэ ханш, эдийн засгийн шинэ соргог мэдээллүүдийг уншдаг. Ажил, амьдралын минь нэгэн өдөр ингэж л эхэлдэг” гэж байсан. Харин та өглөөг хэрхэн угтдаг вэ?
-“Хийж буй ажилдаа дуртай хүнийг хамгийн аз жаргалтай хүн гэнэ” гэдэг шүү дээ. Би тэдний нэг. Тиймээс ажил руугаа яарахаас амьдралын минь нэг өглөө эхэлдэг. Учир нь бид хэвлэл мэдээллийн энэ том салбарын эгэл жирийн “цэргүүд”. Үзэгч түмэндээ цаг, мөч бүрт мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх нь сэтгүүлчдийн үүрэг юм. Тэр тусмаа Bloomberg TV Mongolia-ийн хамт олонд Монголын болон дэлхийн үзэгчдийн өмнө өндөр хариуцлага ноогдсон. Европ, Хойд Америк, ер нь олон улсад ямар онцлог үйл явдлууд болов, тэдгээрээс монголчуудад маань аль нь илүү чухал вэ гэдэгт бид анхаардаг. Ингээд өглөө бүр 06.30 цагт редакцийн хурлаа хийж, тухайн мэдээллийг хүмүүст хэрхэн хүргэх вэ, өдрийн сурвалжлагад ямар сэдвийг хөндөх вэ гэдгээ ярилцдаг даа.
-Bloomberg бол мэдээллийн тасралтгүй урсах их мөрөн. “Далайд дусал нэмэр” гэдэгчлэн та бүхэн энэ их урсгалтай хурд, хэмнэл нийлүүлсэн нь бахархах сэтгэгдэл төрүүлдэг. Нууц биш бол танд Bloomberg TV Mongolia-д ерөнхий редактороор ажиллах саналыг хэн тавьсан бэ?
-Дэлхийд нэр хүндтэй телевизийн салбарыг Монголд нээхэд Худалдаа хөгжлийн банкныхан ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Тэд надад энэ ажлыг анх санал болгосон юм. Үнэнийг хэлэхэд, би тэр үед сэтгэл зүйн хувьд бэлэн биш байсан. Гэвч өөрийгөө зоригжуулж, хувь хүний тухайд Bloomberg-ийн өндөр шалгуурт нийцэхийн тулд маш их хичээсэн л дээ. Мэдээж хэрэг, сургалтад ч хамрагдсан. Миний хувьд, Bloomberg бол мэдээллийн хөгжлийн их ай сав. Энэ ай савд мэдлэг, оюунаараа хувь нэмэр оруулах завшаан Монголын залууст тохиосонд би үнэхээр их баярладаг. Гэхдээ та анзаардаг уу. Үзэгчдэд хүргэх ерөнхий мэдээлэл, эдийн засгийн мэдээлэл нь хоорондоо ялгаатай. Ерөнхий мэдээллийг тухайн хүн сонсоод л өнгөрнө. Харин эдийн засгийн мэдээлэл сэтгүүлчдээс асар их хариуцлага шаарддаг. Тийм учраас Bloomberg телевизийн өндөр босгыг давахдаа би багагүй эмээж байсан.
-Өрнөдийн нэгэн сэтгүүлч “Монголын сэтгүүлчид мэдээ, нийтлэлийг уран үг, уянгын халилтай бичих нь цөөнгүй. Үүгээрээ биднээс өөр юм” гэж билээ. Та түүнтэй санал нийлэх үү?
-Тийм ээ, санал нэг байна. Үнэхээр ч Монголын сэтгүүлчдийн бичсэн мэдээ, нийтлэл уянгын халил ихтэй, зарим нь хувийн үзэл бодлоо уншигчдад тулгах нь цөөнгүй. Тэгвэл Bloomberg үзэгчдийг бүх талын мэдээллээр хангахыг зорьдог. Өөрөөр хэлбэл, тухайн үйл явдлын талаар зөв дүгнэлт гаргах эрхийг шийдвэр гаргагчид, эгэл жирийн иргэдэд үлдээдэг юм. Түүнээс биш уран үг, элдэв хэтрүүлэг хэрэглэдэггүй.
-“Э.Долгион цагаа тааруулж байна”. Ингэж дүгнэсэн минь учиртай. Мэргэжил нэгт нөхдөд маань CNN, BBC, ABC, бас Bloomberg-т ажиллах хүсэл бий. Таны хувьд, тэдэнд энэ гарцыг нээлцэж өгч байна шүү дээ?
-Онгирч байгаа юм биш шүү. Надад аз тохиосон. Миний хувьд, энэ бол дэлхийд нэр хүндтэй телевизэд ажиллаж, мэдлэг, туршлага, авьяас, чадвараа сорих боломж юм. Харин би нэг л зүйлд их олзуурхдаг. Бид өмнө нь “Гадаадынхан монголчуудын талаар ингэж мэдээлж байна. Тэгж бичиж байна” гэдэг байсан бол өнөөдөр эх орондоо юу болж байгааг элэг нэгтнүүддээ төдийгүй олон улсад мэдээлдэг боллоо. Bloomberg TV Mongolia-д ажиллаж байгаагийн минь хамгийн том давуу тал гэвэл энэ.
-Та Монголын үндэсний телевизийн нэгэн гол дүр төрх байсан. Нуулгүй хэлэхэд, таныг ажлаа өөрчлөхөд “Телевизийн салбар дахь карьераа орхиж байгаа юм болов уу” гэж бодсон. Тэр үед яагаад тийм сонголт хийсэн юм бэ?
-Залуу хүний хувьд, “Олон зүйлийг сурч, хийж үзэхсэн. Ур чадвараа сорьё” гэж шийдсэн нь л тэр. Гэхдээ залуус бид нэг зүйлийг огт мартаж болохгүй. Энэ нь дуртай ажлаасаа хөндийрөхгүй байх юм.
-Bloomberg-ийг үүсгэн байгуулагч Майкл Блүмбергийн талаар та хэр сайн мэдэх вэ?
-Маш сайн менежер гэдгийг нь онцолмоор байна. Мэдээж хэрэг, Bloomberg TV Mongolia-д ажиллахаасаа өмнө үүсэл гарал, амжилтад хүрсэн түүх, бас Майкл Блүмбергийн тухай уншиж судалсан. Тэр хүн бол олон алхмын цаадахыг харж чаддаг, оновчтой менежментийг цаг тухайд нь зориглон хийдэг. Майкл Блүмбергийн амьдралын түүхийг судлахад надад ийм л сэтгэгдэл төрсөн. Өрнөдийнхөн “Майкл Блүмберг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх байх” гэх мэт олон таамгийг дэвшүүлж байсан л даа. Гэвч тэрбээр нэр дэвшсэнгүй.
-Bloomberg-ийн удирдлагууд Монголын залууст итгэл хүлээлгэжээ. Өөрөөр хэлбэл, эх орноо хилийн чинадад сурталчлах үүрэг та бүхэнд оногдлоо. Bloomberg-чүүд та бүхэнд чухам юуг онцолж захисан бэ?
-Bloomberg телевизийн мультимедиа хариуцсан захирал Эндрю Лак Монгол дахь салбарын нээлтийн үеэр мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрбээр “Би их баяртай байна. Bloomberg TV Mongolia Ази дахь байр суурийг маань улам бэхжүүлнэ гэдэгт найдаж байна” гэсэн юм. Үүнийг бид “Монголын болон олон улсын үзэгчдийн өмнө асар их үүрэг, хариуцлага хүлээлээ” хэмээн ойлгож байгаа. Өөр нэгэн зүйлийг онцлоход, монголчууд маань гадаадын бодлого тодорхойлогчид, тухайн салбарынхан, ерөөс жирийн үзэгчдийнх нь үзэж, сонирхож буй мэдээллийг эх хэлээрээ хүлээн авах боломжтой болсон. Нэг ёсондоо тэдэнтэй эн зэрэгцэж, олон улсын мэдээллийг цаг тухайд нь үзэж, сонсож байна. Тэр хэрээр дэлхийн тавцанд өрнөж буй үйл явдалд Монгол Улс голлох нөлөөтэй оролцох боломжийг Bloomberg TV Mongolia бий болголоо.
-Америк, Европын телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгчид нь ахимаг насныхан голдуу байдаг. Харин үүнийг “Тэд туршлагатай, алдаа гаргадаггүй” гэж тайлбарладаг юм билээ. Таны хувьд, тэдэнтэй санал нэг байна уу, аль эсвэл...?
-Бид алдаа гаргах ёсгүй. Хамт олон маань үүнийг маш сайн ойлгож байгаа. Bloomberg телевизийн мэдээг бэлтгэхэд тодорхой шалгуурууд бий. Эх сурвалж, тоо баримт нь үнэн бодитой, зөв үү, хурдан шуурхай байж чадаж байна уу, тухайн мэдээллийг тэнцвэртэй мэдээлэхдээ юуг анхаарах вэ гэдэгт нухацтай ханддаг. Миний хувьд, залуустаа хэлдэг л дээ. “Мэдээгээ бэлтгэж, телевизээр нэвтрүүлчихлээ. Ингэснээр бүх зүйл боллоо” хэмээн тайвширч болохгүй. Мэдээ, нийтлэлээ бичсэнийхээ дараа дээрх шалгууруудад нийцэж байна уу, үгүй юү гэдгийг давхар хянаж байгаарай” гэж. Bloomberg-ийн гол, гол ярилцлагуудыг Чарли Роуз хийдэг. Тэрбээр энэ төрлөөр олон жил дагнасан учраас ярилцагчийнхаа сэтгэлийг хэрхэн нээх вэ гэдэг дээр онцгой чадвартай.
-Bloomberg TV Mongolia-ийн хамт олныг анх бүрдүүлж байсан үеийг бидэнтэй хуваалцана уу. Шалгаруулалтад хэр олон хүн хамрагдсан бол?
-Шалгаруулалтад маш олон залуус оролцсон. Тэгэхэд “Bloomberg залуусыг өөртөө татдаг брэнд юм байна” гэж санагдсан шүү. Bloomberg телевизийнхэн болон Худалдаа хөгжлийн банкныхан тухайн хүмүүсийг олон үзүүлэлтээр шалгаруулсан. Мэргэжилдээ дуртай эсэх, мэдээ бэлтгэх чадвар, санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг нь харгалзан сонгосон. Гэхдээ шалгаруулалтад оролцогч нь радио, телевизэд ажиллаж байсан эсэхийг эн тэргүүнд тавиагүй. Миний хувьд, Монголын залуусаар бахархсан. Дэлхийд нэр хүндтэй их, дээд сургуулиудыг төгссөн, гадаадын хэд, хэдэн хэлээр ярьдаг, биеэ зөв авч явдаг, аливааг өөрөөр сэтгэдэг тэдгээр залуус бол та бидний бахархал.
-Лениний хөшөөг саяхан буулгасан. Танай телевиз энэ тухайд мэдээлж байсан л даа. Монголчууд маань “Лениний хөшөөг буулгасан нь буруу, зөв” гэлцэх зуур барууныхан эл үйл явдлыг хэрхэн дүгнэсэн бол. Ялангуяа таны найзууд?
-Тэрхүү үйл явдлыг зөвтгөсөн нь ч бий, буруутгасан нь ч бас байх. Гэхдээ тэдний үзэл бодлыг хүндэтгэх хэрэгтэй. Харин гадаадын сэтгүүлч найз нараас маань “Лениний хөшөөг би худалдаж авч болох уу. Миний өмнөөс дуудлага худалдаанд оролцооч” гэх хүмүүс байсан. Зарим хүний тухайд “Монголчууд хуучин зүйлээсээ зоригтой салж, шинэ эрин үеийнхээ эхлэлийг тавьж байна” гэж дүгнэсэн л дээ.
-Тэгвэл Оюутолгой, Тавантолгойн талаар та ямар анализ хийдэг вэ?
-Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд янз бүрийн өнцгөөр мэдээлдэг. Хэдийгээр улстөрчид Оюутолгой, Тавантолгойн талаар эсрэг тэсрэг байр суурьтай байгаа ч эцсийн цэгт нэг л зүйл дээр төвлөрөх болов уу. Алдаа гаргасан бол түүнийгээ засаж, эх орныхоо баялгийг зөв зүйтэй зарцуулахад л тэдний үйл хэрэг чиглэж байгаа гэдэгт найддаг.
-Монголын сэтгүүл зүйд “Эдийн засгийн мэдээг тоо баримт багатай, энгийн үг хэллэгтэй, ёстой л найман настай балчраас 80 настай буурал ойлгохуйц хэмжээнд бэлтгэх ёстой” гэсэн шалгуур байдаг. Харин танай телевиз?
-Мэргэжлийн үг хэллэгийг тодорхой хэмжээнд хэрэглэдэг. Гэхдээ мэдээ, мэдээлэл нь энгийн, ойлгомжтой байх ёстой. Манай телевиз гадаадын хоёр продюссертай. Тэдний нэг нь CNN, “Аль-Жазира” телевизэд 20-оод жил ажилласан америк хүн юм. Түүнд бид Тодбаяр хэмээх монгол нэр өгсөн. Продюссерууд маань бидэнтэй мэдлэг, туршлагаасаа байнга хуваалцдаг.
-Bloomberg телевиз Монголд салбараа ажиллуулж байна. Хойд, өмнөд хөршийнхөн маань хэр “атаархаж” байгаа бол?
-Орост, бас Хятадад энэ телевизийн салбар үйл ажиллагаагаа бүрэн хэмжээнд явуулдаггүй. Тэгэхээр тэд монголчуудад “атаархаж” л байгаа байх.
-Та бүхэн дэлхийн санхүү, эдийн засгийн ертөнцөд өрнөж буй халуун үйл явдлуудыг шуурхай мэдээлдэг. Яг одоо олон улсын тавцанд аль салбар эрчимтэй хөгжиж байна вэ?
-Технологийн компаниуд хүчирхэгжиж байна. Facebook-ийг үндэслэгч жирийн нэгэн оюутан хэдхэн жилийн дараа дэлхийн тэрбумтан боллоо. Тийм учраас энэ чиглэлээр суралцдаг монгол залуус маань манай телевизийг байнга үзэж, орон, орны үе тэнгийнхэн нь ямар шинэ технологи санаачилж байна вэ, техник, технологийн хөгжил хаашаа чиглэх болов гэдэг талаар маш сайн мэдээлэлтэй болбол амжилтад хүрэхийг үгүйсгэх аргагүй юм. Миний хувьд, монголчууд, Монгол Улс маань Монголоороо хөгжөөсэй гэж боддог. Товчхондоо, Монголын онцлогтой хөгжил л чухал. Түүнээс биш Сингапур, Өмнөд Солонгос шиг хөгжихсөн гэдэгт гол асуудал байгаа юм биш. Монголчууд бидэнд Монголоороо хөгжих боломж, баялаг яндашгүй арвин байна шүү дээ.
Зочин · 2023/04/09
М.Дэлгэрмаа найзынх сексддэг хүүхэн нууц амраг Блүүмбергээр нэвтрүүлэгч хийлгүүлж мөнч их биеэ үнэлсэн тэр найз нь 4 хүшхэдтэй эхнэртэй. Мэдээгүй байхад нь бөөнч хэвлэлийн шагнал өгч баячуудтай явалдуулж АПуд бэр оруулсан даа
Иргэн · 2022/05/28
Энэ амьтан нялх байхдаа төрсөн эцэгтээ хүчиндүүлсэн юм.
Иргэн · 2020/12/01
Энэ хүүхэн хоолойтой амьтан христийн шашинг дэлгэрүүлэхийн төлөө хахууль авах гэж сонгуульд өрсөлдсөн.
Иргэн · 2020/08/02
Энэ амьтан арьсаа цайруулах операцид байнга ордог. Тиймээс арьсны өнгөөр гайхуулах гэж албаар өөрийнхөө хар цагаан зургийг сонгуулиар тавьж байна лээ. Эр хүн ингэх үү?
Иргэн · 2020/05/07
Худалдаа Хөгжлийн банкны хөлсний редактор юм байж өөрийгөө ТУЗ-ийн дарга гэж, фэйсбүүк дээр өөрийгөө entrepreneur гэж нэрлэж, вэб сонингуудад өөрийгөө 8000 доллароор цалинждаг гэж мөн яамны хэлтсийн дарга байсныгаа өөрийгөө газрын дарга гэж бичүүлэн худал ярьдаг, суурь хүмүүжилгүй доод зиндааны амьтан юм. Улс төрийн бакалавр ба төрийн удирдлагын магистртай байж шууд, арын хаалгаар эдийн засгийн ухааны доктор Монголын хувийн сургуулид хийж байгаа.
Иргэн · 2020/01/22
Эний эхнэр нь 20-тойдоо хүү төрүүлсэн ба гэр нь Сэлбэ голын хажууд Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрладаг.
Эргүү залуу · 2013/09/16
Гомо юм шдээ зайлуул, Худалдаа хөгжлийн банкны захирал ..... тэрэнтэй явдгийг нь хүрээнийхэн нь мэднэ дээ. Ийм тэнэг луйварчинг Блуумберг нэг их удаахгүй дээ, 2 тэрбумыг хулхидсанаа яаж арг******** юм болд оо энэ тэнэг
Зочин · 2013/09/15
DOLGION bol ****** shig erguu zaluu
Зочин · 2013/09/14
Mongolooroo baharhaj ba dolgion shig iim mundag zaluuchuud mash olon boloosoi amjilt