"Offshore"-ыг эх орондоо цэцэглүүлж "tax heaven" Монголыг байгуулъя!
2016/05/24
УИХ-ын сонгууль ойртох тусам “оффшор данс” гэдгээр өрсөлдөгчдөө намнах тактик моодонд орох төлөвтэй. Хаа хамаагүй Панам гэдэг улс монголчуудад хоёр хөрш шиг нь хэлэгдэж яригдах дөхлөө. Тэр улс бидэндээ л алдаршлаа.
Хууль баталдаг юм бол мөнгөө гадаадад оффшорт хадгалуулахыг хориглож болно. Гэхдээ энэ бол гарц биш.Нэг хэсэгтээ маниусын санааг амраагаад өнгөрнө. Харин бид өөрсдөө, энэ улс тэр чигтээ “оффшор улс” болох хууль санаачилбал ямар вэ?
Экспорт, валют болж үрждэг ажил үйлчилгээ бол оффшор юм. Үүнийг олон улсын хууль шүүхээр хориогүй. Хэрэв тэр оффшортоо зэр зэвсэг, цөмийн зэвсэг, цөмийн эд материал, хар тамхины хууль бус орлогыг нь л хадгалаагүй бол оффшорыг буруутгадаггүй. Хэн ч хийж болдог ажил юм байна.
Санал: Орос-Хятадын завсарт, бүр тодорхой яривал Дорнод Сибирь-Умард Хятадын хооронд манай энэ хэдэн банк нь “Offshore bank”, манай хилийн бүс нь “Tax heaven” болж хөгжих явдал юм. Чадахгүй, бүтэхгүй хэмээн тээршааж, монголчуудаа басах бус, хэт жижиг улс, маш цөөн хүн амтай, байгалийн эрдэс баялагүй зарим улс яаж оффшор улс болсон хур туршлагыг судлаад, тэднээс зөвлөгөө үйлчилгээ аваад ажиллахад л болчих юм.
Жижиг, бага зарим орон чухам тийм хишгийг олон арван жил хүртэж, дэлхийн хамгийн баян улс болсон туршлага гэж байна. Лихтенштейн хэмээх тэр улсыг монголчууд төдийлэн мэдэхгүй, газрын зургаас ч олж зааж чадахгүй. Боловсролтой, дэндүү хэрсүү, цэгцтэй, чанга хагас зуун мянгахан хүн Төв Европын зүрхэнд, Австри, Швейцарь гэх хоёрхон хөршийн завсарт байна.
Эд яаж баяжив гэхээр хамгийн бага татвараараа гадаадын компаниудыг даллан дуудаж чадсан. Тиймдээ ч оффшорын бүс (зон) гэж алдаршсан. Дэлхийд оффшороор бизнес хийдэг нь Сан-Марино, Эмират, Монако, Панам, Мальта, Андорра гээд дандаа жижиг, бага улс. Лихтенштейнд нэг хүн жилдээ хэчнээн ам.долларын орлого олдог вэ гэдгийг тодруулах гээд олон сайт ухлаа, байдаггүй, тас нуучихаж.
Ингэж нууцлагдмал баян амьдрах нь ямар ч утгатай юм? Би бүр чардайсаар Лихтенштейний хүн ард хэрхэн баяжих овсгоо гаргаж, ухаан сийлсэн тухай баримт цуглуулав. Монгол, Лихтенштейний хооронд 1998 онд дипломат харилцаа тогтоосон, 2002 онд Ерөнхийлөгч Н.Багабанди айлчилсан гэснээс цааш энэ улсыг судалж мэдсэн, эдийн засгийн хөгжлийн нууцыг нь тайлбарлах хүн бас алга.
Хэрэв манай улс 160 ам км нутагтай, хагас зуун мянгахан хүн амтай, нийслэл Улаанбаатар нь 5000 хүн амтай байвал яах бол гээд төсөөлөөд үз дээ. Юун дэлхийн эдийн засагт байраа эзлэх вэ. Хөгжил дэвшил манатай, шууд сэтгэлээр унаад үхчихмээр. Эдний дэргэд бид чинь ёстой их гүрэн байхгүй юу, хэрэв хийж бүтээж чаддагсан бол!
Энэ бяцхан улс банкны элдэв махинацаар их алдартай. Бүр дэлхийн II дайны үед төвийг сахиснаараа нацистуудын дээрэмдэж олсон алт эрдэнэс, мөнгийг банкиндаа хадгалж үлдсэн ба нацистын бөөнөөр хорих газраас ажиллах хүч үнэгүй авч хамаг ажлаа хийлгэсэн, банкиндаа байршсан бэлэн мөнгөтэй (улсын орлогын гуравны нэг банкны үйлчилгээнээс) тул түүнийгээ “чулуу болгох” талаар ард иргэд нь язганаталаа хөдөлмөрлөж, баялаг хангалуун амьдралын үзүүлэлтээр дэлхийд хошуучлах хэмжээнд яваа. Мөн “Оффшор улс” болж дэлхийд жүжиглээд айхтар хөлжсөн гэх дүгнэлт хийлээ.
Оффшор гэснээс манайханд УИХ-ын ганц нэг гишүүн, нийгэмд танигдсан хэдхэн хүн л муугаар дуудуулж байна. Харин хэвлэлд энэ удаа нөгөө талаас нь хөндөн бичиж байж магад. “Offshore company”, “Offshore investment”, “Offshore fund”, “Offshore bank”, “Offshore construction” гэх мэтээр олон улсын эдийн засгийн ухаанд олон ойлголт бий бөгөөд эдийн засгийн илүү үр ашигтай үйл ажиллагаа явуулах, хэмнэлт хийх, мөн татвараас зайлсхийх (“Tax heaven” буюу “Татварын диваажин” гэх хоч нэр) зорилгоор offshore-ын үйл ажиллагааг дээр нэр заасан.
“Татварын диваажин” гэхээр маш бага татвар хураадаг, эсвэл огт татвар төлдөггүй хууль зүйн зохицуулалт үйлчилдэг. Гаднын өөр улсын иргэн тэрхүү “Татварын диваажин” буюу оффшорт компаниа бүртгүүлж, өөр газар олсон орлогоо оффшорт шилжүүлж, татвараас зайлсхийх арга дэлхийд түгээмэл. Жишээ нь, Нидерландын “PHILIPS” гэх компани Карибын тэнгисийн нэгэн оффшор арал дээр бүртгэлтэй байсан ба ингэснээр ихээхэн хэмжээний татвар төлдөггүй байсан түүх саяхных юм.
Лихтенштейн шиг ийм жижигхэн хэрнээ дэлхийн хэмжээний хүчирхэг гүрэнтэй ана мана үзэлцээд, хамаг мөнгийг нь ховх сорчих шахаад буй 10-аад жилийн өмнөх нэгэн баримгыг энд дэлгэе. Герман ба Лихтенштейний хооронд дайн мөргөлдөөн дэгдвэл заан, шоргоолжны үлгэр болох нь гарцаагүй. Гэвч цаадуул нь жижгээ үл голон германчуудын амин чухал судсыг атгажээ. Германдаа татвараас зугтаасаан бизнесмэнүүд (дор хаяж 1000 гаруй хүн) орлогоо нуун Лихтенштейний банкинд аваачиж хадгалуулаад байх нь Германы санхүүд гэнэтийн цохилт болж байв.
Герман нь татвараас жилдээ 30-40 тэрбум евроолдог байтал нэг мэдэхнээ татвараас зайлсхийгчид найман тэрбумыг нь энэ бяцхан улсын банкинд аваачаад байршуулчихсан байсан нь илэрчээ. Ингээд маргаан дэгдэх нь тэр. Deutsche Post хэмээх шуудангийн захирал нэг сая еврог Лихтенштейний нэг банкинд сэмхэн хадгалуулсан хэргээр эрүү үүсгүүлж ялтан болжээ.
Тэр үед Германы прокурорын газар, Холбооны тагнуулын алба нь Лихтенштейний санхүүгийн нууцыг тайлах гэж махаа идсэн аж. Лихтенштейнийн банкны тогтолцоо маш нууцлаг бай-гааг ил болгохыг Холбооны канцлер хатагтай А.Меркель өөрөө шаардсан ба хэрэв банкныхаа нууцыг үл дэлгэж гэмээнэ Лихтенштейнийг Евро-поос шахаж, ганцаардуулна (евроизоляц) гэх хүртлээ занал-хийлж байсныг би санаж байна.
Лихтенштейний LGT хэмээх банкны (олон банкны ганцхан нь) хадгаламж эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг Германы тагнуулынхан олж авснаар эндхийн оффшорын бүсээр дамжин татвараас зайлсхийсэн гадаадын иргэд дэлхийд ил болжээ. Лихтенштейний дансанд ганц Г ерман бус, Швед, АНУ, Британи, Франц, Итали, Испани, Норвеги, Финланд, Дани, Канад, Австрали, Шинэ Зеландын баячууд мөнгөө ярайтал байршуулсан байжээ. Нэрсийн жагсаалтыг зарим орны татварын албад худалдан авсан ба тэр үйл явц одоо ч үргэлжилж байж болно.
Тэр худалдан авалт ганц нэг зуу, мянган ам.доллараар бус, сая саяар үнэлэгдэж, үүнийг нь ч бас нэг төрлийн бизнес хэмээн хүлээн зөвшөөрдөг байна. Жишээ нь, Их Британи улс иргэдийнхээ нуун дарагдуулсан мөнгөний дүнг ояж авахын тулд Лихтенштейний LGT банкинд нэг ээлжинд 100 мянган фунт стерлинг төлсөн гэх мэдээ түгэж байв. Татвараас зайлсхийгчдэд том боломж олгодог Лихтенштейний банкны тогтолцоо нь Альпийн уулсын буйд оршин буй хүн ардыг хэдийнэ алдаршуулж, дэлхий дахинаараа тийш анхаарал хандуулах дээр тулаад байна. Лихтенштейний араас Монако, Андорра гэхчлэн оффшорын улсууд мөн анхаарлын төвд ороод иржээ.
Тэд хамгийнбага татварааргадаадын компаниудыг даллан дуудаж чадсан Лихтенштейний банкны энэ үйл ажиллагаа нь бүр 1926 оны хууль тогтоомжоор явсаар өнөөг хүрсэн нь бүр гайхалтай. Тэд дэлхийн II дайныг томоохон боломжгэжхарсан, нацистуудаас нэг нь ч хадгалуулсан мөнгөө авч чадалгүй хоцорсон аж. Харин одоо энэ улс Европын нэг гэр бүлийн гишүүний хувьд хэдий жижиг улс боловч цаашаа ингээд хожоод байх уу гэдэг адармаатай сонголтын өмнө ирж байж болно. Дэндүү, даан ч олон жил монжлоо гэдэг утгаар би хэлж байна л даа.
Ингээд нөгөө хэл амтай 1926 оны хуулиа 2008 онд өөрчилжээ. Өөрөөр хэлбэл, 1926-2008 онд 82 жилийн турш европЧуудын мөнгийг эргүүлж эргүүлчихээд одоо Европын Холбооны банкны тогголцооноос суралцья, Шенгений бүсэд оръё гэх заль гаргажээ. Лихтеншгейний банкны тогтолцоог энд нуршаад байх нь чухал бус, эндээс нэгэн дүгнэлт хийе.
Хүн ам нь ийм цөөхүүлээ байж 82 сая хүн ардын (ХБНГУ) мөнгө санхүүг бужигнуулж, найман тэрбум еврог нь эргэлдүүлж яаж чадаж байна вэ? Ямар гээч увдис, овсгоо, мэргэжил вэ? Үүнийг монголчууд судалж үзэж болохгүй гэж үү? Ү ндэсний мөнгөн тэмдэгт байхгүй, монгол хүнийхээр бол гарын салаанд багтаад ирэх хэмжээний дэвдүү цөөхүүлээ, манай нийслэлд бол нэг хорооны хүн ам шахуу байж яаж ингэж чадав аа? Бид тэдэн шиг ажиллаж, хөдөлмөрлөж болохгүй гэж үү?
Зөвхөн банкны хүүн дээр л тоглоод баяжив уу гэтэл үгүй юм аа. Нөгөө хагас зуун мянга чинь тоног төхөөрөмж, хиймэл шүд, хиймэл шүдний эд анги, хүнс, шуудангийн марк үйлдвэрлэх талаараа дэлхийд алдаршиж, шаазан шүдний үйлдвэрлэлээр дэлхийд хошуучилж яваа гэсэн мэдээлэл байна. Экспортын гол бүтээгдэхүүн нь машины, химийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, нэхмэл, шавар шаазан, хиймэл шүд гэнэ.
Банкны үйлчилгээнээс орлого олохын сацуу цаана нь ийм их зүйлээр дэлхийн зах зээлд гарч өрсөлддөг гэхээр энэ улсын хүмүүсх амрах, цэнгэх цаг ер гардаг юм болов уу гэмээр. Жижиг орон хэрнээ жижиг хөрш Швейцарьтайгаа эдийн засгийн нягг харилцаатай байж ирсэн, тэдний мөнгийг хэрэглэдэг, хөдөө аж ахуйд нь хүн амынх нь гуравхан хувь ажилладаг хэрнээ жимс, ногоо, сүү гэхээр бас ч гэж гайгүй үзүүлэлпэй. Бүр 1950-иад онд Лихтенштейнийг хөгжингүй, аж үйлдвэржсэн улсад тооцох болсон. Бага татвартай тул гадаадын бизнес эрхлэгчид ийшээ томоохон хөрөнгө оруулдаг гэхчлэн баримтууд ар араасаа хөвөрч байна.
Банкны үйлчилгээ, оффшорын бүсийн үйл ажиллагаа нь жижиг чулуугаар том чулуу цохиж, зовлогоо зовоохгүй мөнгө олдог хамгийн (бараг үнэмлэхүй) юргэн арга нь гэхээр юм. Г этэл ганц банк бус, олон салбарт экспорт хийдэг гэхээр жижиг атлаа маш том (хүн амд нь хувааж үзвэл) эдийн засаг энд байх шиг.
Тэгэхээр миний хэлэх санаа, санал бол бид ядаж Дорнод Сибирь, Өвөр Монголын хооронд, Зүүн хойд Хятад ба Оросын Алс Дорнодын хооронд бирж, капиталын хуримтлалын сүлжээ үүсгэж, тэдний мөнгө санхүүг зөв зувчуулж, бирждээ байршуулж, үнийн зөрүүгээр ашиг олж болохгүй гэж үү? Offshore bank, Offshore zone болсноор бид асар их мөнгө хүүдийлэх боломжтой шүү!
Г.Гомбо
(PhD)
Зочин · 2016/05/24
nice
ЗОЧИН · 2016/05/24
Монгол Улс өөрөө хамгийн бага татвартай, татварын хууль нь тогтвортой, банк нь чирэгдэлгүй болбол Монгол Улс "Tax heaven" or " off shore" Монгол Улс болж цэнгэлийн манлайг олж сая чадна.