Ли Хонг Мук "Хангай" дээд сургуулийн хүндэт доктор боллоо
2016/05/24
"Сэтгэлийн боловсрол" олон улсын байгууллагын Сөүл дахь хорооны дарга Ли Хонг Мук "Хангай" дээд сургуулийн хүндэт доктор цолоор өргөмжлөгдлөө. Уг ёслолын арга хэмжээнд Монгол Улсын нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, гавъяат багш, доктор, профессор, Хангай дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга С.Төмөр-Очир, Монгол улсын гавъяат багш, доктор профессор Технологийн дээд сургуулийн захирал Д.Барамсай, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн захирал доктор, профессор Б.Чулуундорж, Олон улсын залуучуудын нийгэмлэгийн Монгол улс дахь дарга Ким Сан Сү зэрэг хүндэт зочид хүрэлцэн ирсэн юм. Мөн "Хангай" дээд сургуулийн хүндэт доктор Ли Хонг Мук "Сэтгэлийн боловсрол" сэдэвт илтгэлд уригдсан нийт зочид, төлөөлөгчид болон Хангай дээд сургуулийн багш, оюутан суралцагчдын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8