“Мөнгөн мод” шагналын эзэд тодорлоо
2016/05/25
"Мөнгөн мод-2015" цомын эзэн болсон уран бүтээлчид өнөөдөр шагналаа авлаа. Найруулагч Ж.Сэнгэдорж “Босуул” уран сайхны киногоор тайз, дэлгэцийн шилдэг найруулагч, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Р.Анхням “Чонон сүлд” уран сайхны киноны Галсамаагийн дүрийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн хэмээн үнэлэгдэж, шилдэг жүжигчин цомын эзэн боллоо..
Найруулагч Ж.Сэнгэдорж “Миний хувьд 2015 он олз омог ихтэй, амжилтын жил байлаа. Авъяасыг маань үнэлж байгаад баярлалаа” хэмээн сэтгэлийн үгээ хуваалцсан юм. Харин жүжигчин Р.Анхням “Намайг өдий зэрэгт хүргэж мэргэшүүлсэн театрын хамт олон, найруулагч нартаа баярлалаа” гэж баярт мөчийн сэтгэгдлээ илэрхийлэв.
"Шилдэг бүжигчин"-ээр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын бүжигчин Б.Саруул, оны шилдэг хөгжимчин номинацыг Улсын филармонын хөгжимчин Х.Санчир, оны шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчаар Б.Батболд, Шилдэг зураачаар Г.Ганболд шалгарлаа. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа тавьсан “Оройн дээд” үндэсний дуулалт жүжиг, “Мөнх тэнгэрийн Монгол” концертын тайз, зураг чимэглэлийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээснээрээ үнэлэгдэж тус шагналыг хүртлээ.
Зочин · 2016/05/25
okay