Гэмтэл согог судлалын үндэсний төвд өдөр бүр түлэгдсэн бяцхан үрсүүд энэлэн шаналж байна. Сүүлийн жилүүдэд харамсалтайгаар үрсээ алдах болсон. Эцэг, эхчүүдийн хараа хяналтгүй, хайхрамжгүй байдлаас үүдэн бага насны хүүхдүүд түлэгдэж шархны халуундаа дэмийрч байгаа нь халагламаар... Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг. Гэхдээ хүүхдэд тавих анхаарал халамжаа өндөржүүлэх цаг хэдийнээ ирсэн.

Өдгөө цахим ертөнцөд түлэгдэж амиа алдлаа гэсэн мэдээ тасрахгүй байна. Фэйсбүүкт ч мөн адил түлэгдэж, амь нь насан дээсэн дөрөөн дээр байгаа хүүхдүүдийн зураг тархаж, эмчилгээний мөнгө босгох хандивт уриалсан уриалга тасрах постлогдох болсон. Сайхан сэтгэлд монголчуудынхаа хүчээр эдгэрч байгаа хүүхдүүд олон байгаа. Гэсэн хэдий ч түлэгдсэн хүүхэд бүрт тусалж чадахгүй нь гаслан.

Долоо хоногт 2-5 хүүхэд халуун тогоотой хоол, буцалсан усанд шалзлагдах нь буурахгүй байна. Энэ сарын 24-ний өдөр дөрвөн настай хүүхэд халуун тогоотой хоол руу унаж түлэгдэн ГССҮТ-д хүргэгджээ.

Энэ бүгдийн гол хэрэгтэн нь "халуун тогоо" гэгч. Хятад улсаас авч ирэн худалдаалагдах тус тогоог гэрийнхээ хаа ч хамаагүй тавьж хоол цайгаа хийдэг болохоор хүүхдийн гарт хамгийн ойр байдаг. Өөрийгөө аюулаас хамгаалж мэдэхгүй хүүхэд тоглож яваад түлэгддэг аж. Өнөөдрийн байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандаж байгаа түлэгдсэн хүмүүсийн 80 хувь нь бага насны хүүхэд. Тэдний ихэнхи нь халуун тогоонд түлэгдэж, гэмтжээ. Тэгвэл эцэг, эхчүүд юуны учир халуун тогоог сонгон хэрэглэдэг вэ гэх асуултад "үнэ хямд, цахилгаан бага зарцуулдаг" хэмээн хариулж байна.

Юугаар ч сольшгүй нандин үрсээ халуун тогоонд харгислуулж буй нь зөв сонголт мөн үү. Түлэгдсэн, гэмтсэн, хорвоог орхисон гээд маш олон гашуун үйл явдал ар араас хөврөх нь үү гэхээс тасрахгүй. Хилээр халуун тогоог нэвтрүүлэхгүй байх талаар улс төрийн суулт, хүний эрх ашгийг дээдэлдэг хөдөлгөөний нөхдүүд, эцэг эхчүүд тэмцмээр байна. Халуун тогоо байгаа цагт энэ харгислал зогсохгүй байх шүү гэх мэргэжилтний үгийг сонсоод бид нэгтэж тэмцэх цаг ирсэнг илтгэнэ.

 

Эцэг эхчүүдийн хараа хяналтгүй байдлаас болж бага насны хүүхдүүд халуун тогоотой хоол цайруу унаж түлэгдэх бэртэх хэрэг гарсаар байна. Долоо хоногт 2-5 хүүхэд халуун тогоотой хоол, буцалсан усанд шалзлагдах нь буурахгүй байгаа нь харамсалтай.

Өчигдөр гэхэд бага насны хүүхэд халуун тогоотой хоол руу унаж түлэгдэн ГССҮТ-д хүргэгдсэн мэдээлэл байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргээс түлэгдэж гэмтсэн хүүхэд ирж хэвтлээ гэсэн мэдээллийг шалгахад Орбитын...тоотод суух дөрвөн настай эрэгтэй Г нь орон дээрээс тогоотой хоолонд унаж түлэгдэж гэмтжээ. - See more at: http://www.wikimon.mn/content/68649.shtml#sthash.LApdPlkQ.dpuf