"Академи авардс"-д 20 гаруй бүтээл өрсөлдөнө
2016/05/26
Монголын үндэсний кино урлагийн академи"-аас зургаа дахь удаагийнхаа "Академи авардс"-ыг ирэх зургадугаар сарын 4-нд зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн "Академи авардс”-ыг Их тэнгэр цогцолборт зохион байгуулах бөгөөд кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинациар шалгаруулж, академийн шагналыг гардуулах юм. Энэ жилийн наадмын хувьд дэлгэцэд гарсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авсан "Атганд үлдсэн эрдэнэ", "Үргээлэг", "Тоглож болохгүй нас", "Lovers", "Содура" зэрэг кинонууд хамгийн олон төрөлд нэр дэвшжээ. "Академи авардс"-ын шилдгүүд ч эдгээрээс тодорно гэсэн хүлээлт байна. Нийтдээ уран сайхны 17 кино, баримтат кино 2, богино хэмжээний кино 3 өрсөлдөж байгаа юм.
Монгол кино компани анх 1935 онд байгуулагдаж анхны кино бүтээл болох “Монгол хүү” киног дэлгэцэд гаргаж байсан бөгөөд Монголын кино урлагийн түүх 81 жилийн настай юм.