“Мобиком” нэгжийн үнээ нэмбэл дампуурна
2013/09/15
“Моби” нэгжийн үнээ нэмэх сураг гарлаа. “Мобиком” корпорацийн шинэ гүйцэтгэх захирлаар Дэвид Холлидэйг томилоод удаагүй байна. Шинэ захиралтай болсон үүрэн холбооны анхдагч оператор компани алдагдалтай ажиллаж байгаагаас ийнхүү үнээ нэмэх болсон тухай яриа тархав.
Шинэ захирлын шийдвэр үү, “Мобиком” корпорацийн хэрэглэгчид рүүгээ хийсэн ээлжит дайралт уу. Юутай ч энэ сарын 25-наас эхлэн 1000 нэгжийнхээ үнийг 1200 төгрөг болгон нэмж магадгүй гэнэ. Фэйсбүүк дахь албан ёсны хуудаст нь ийм нэгэн мэдэгдэл гарсан байна гэж хэрэглэгчид нь олон нийтэд тараагаад эхэлчихэж. Уг мэдэгдэлд “Төгрөгийн ханш унасантай холбогдуулан манай компани алдагдал хүлээж эхлээд байгаа билээ. Иймд манай компанийн зүгээс нэгжийнхээ үнийг нэмэх шийдвэр гаргаж байна. Та 2013 оны есдүгээр сарын 25-наас эхлэн 1000 нэгжийг 1200 төгрөгөөр худалдан авч хэрэглээрэй” гэж дурьдсан тухай зарим сайт онцолжээ.
Харин “Мобиком”-ынхон ийм шийдвэр гаргаагүй гэж албан бусаар мэдэгдэв. “Мобиком” корпораци хэрэглэгчдээ төөрөгдүүлж, хохироож арван сая төгрөгөөр торгуулж байсан удаатай. Ярианы төлбөрийг секундын горимд шилжүүлсэн нь хэрэглэгчийг улам бүр хохироож байгаа талаар ярьж байна. Урьдчилсан төлбөрт хэрэглэгч нэг минутын яриаг 100 төгрөгөөр үнэлдэг байсан бол секундын алхамд шилжсэнээр нэг секундын яриаг 2,2 төгрөгөөр үнэлж, нэг минутын яриа 132 төгрөгөөр үнэлэгдэж буй нь үнээ бууруулсан бус нэмсэн хэрэг болж байгаа юм. Түүнчлэн 9999.... дугаарын сарын суурь хураамж 45000 төгрөгөөс өөр сонголтгүй байгаа нь мөн л хэрэглэгчдээ өндөр үнээр дарамталж байгаа юм. Энэ дугаарын хэрэглэгч болохоосоо өмнө сарын 25 мянган төгрөгийн суурь хураамжтай “Zone 160” багцын хэрэглэгч байсан хүн 9999.... дугаарын 45000 төгрөгийн суурь хураамжтай багцад шилжлээ гэхэд хэрэглээ нь хэвээрээ ч ярианы төлбөр нь хоёр дахин нэмэгдсэн байх жишээтэй. Энэ багцыг 45000 төгрөгөөс доош үнээр тогтоож болох ч “Мобиком” корпорацид ганцхан сонголттой байх нь илүү ашигтай болж байгаа юм. Түүнчлэн тус корпорацийн зарж борлуулж буй гар утаснууд ченжүүдийн үнээс хэтэрхий өндөр бөгөөд лизингийн нөхцөлөөр хэрэглэгч худалдан авах боломжтой хэмээн сурталчилж буй. Тухайлбал, Samsung Note II гар утсыг “Теди” төвийн ченжүүд 830-880 мянган төгрөгөөр зарж байхад “Мобиком” корпораци 1.100.000 төгрөгөөр зарж, хэрэглэгчдийг шулж байна. Яагаад ийм өндөр үнэтэй байгааг сонирхвол “Эрэлт ихтэй байна. Дараа төлбөртийн хэрэглэгчид урьдчилгаа 30 хувь болох 340 мянган төгрөг төлөөд жилийн хугацаатай лизингээр авч болох нөхцөлтэй” хэмээн тайлбарлаж байна. Гэхдээ уг утсаа лангуун дээрээ тавиагүй, зөвхөн асуусан нэгэнд л “Note II” байгаа” гэж хариулж байх жишээтэй. Энэ бол уг утсыг хэрэглэхийг хүссэн нэгэнд л өндөр үнээр, хүүтэй зээлээр борлуулах гэсэн арга гэж ойлгогдож байна. Энэ утсыг “Unitel”-ийнхэн 830 мянган төгрөгөөр үнэлж, хүүгүй, урьдчилгаагүйгээр хэрэглэгчиддээ зарж борлуулж, эрэлт ч их байсныг “Мобиком”-ынхон мэдэж байх учиртай. Монополь компанийн монопол эрх ашиг гэгч энэ болов уу. Тус компанийн оруулж ирж борлуулж буй гар утастай холбоотой гомдол сүүлийн үед нэмэгдсээр байна. Тухайлбал, нэгэн залуу “Мобиком” корпорацийн 30 хоног цэнэг барьдаг гэх “Nokia 105” утас үнэндээ дээд тал нь гурав хоног цэнэг барьж байна. 2G сүлжээ ч ордоггүй, ярихаас өөр ид шидгүй утсаа 50 мянган төгрөгөөр зарах аргаа олсон байна. Үнэн чанартаа 15 мянган төгрөгийн үнэтэй “Nokia 3310” утаснаас ч дор юм байна. “Теди” төвийн дөрөвдүгээр давхарт байрлах “Nokia” засварын төвийн инженер нь “Уучлаарай, үнэндээ гуравхан хоног л цэнэгээ барьдаг утас юм байна билээ” гэсэн. Хэрэглэгчид ээ, хулхидуулахаас болгоомжилж, цааш нь шэйрлээрэй” хэмээн фэйсбүүк хуудсандаа бичжээ. Түүнчлэн “Мобиком” корпорацийн фэйсбүүк хуудаст “Сим картаа гээсэн, эсвэл гэмтээсэн хүмүүст зориуллаа: Та өөрийн бичиг баримттайгаа “Мобиком”-ын салбарт хүрэлцэн ирж, 5000 төгрөгөөр симээ сэргээгээд “Мобиком”-ын дурын нэг дугаартаа зургаан сарын турш үнэгүй яриарай. Дэлгэрэнгүйг 2222-оос” гэсэн зарыг тавьжээ. Энэ нь симээ хаяж гээгээрэй. Тэгээд 5000 төгрөгөөр сэргээгээрэй гээд байгаа юм уу, аль эсвэл зургаан сар нэг хүнтэйгээ үнэгүй ярихын тулд симээ хаяарай гэсэн үг үү гэдгийг ойлгосонгүй. Хэрэв “Мобиком” нэгжийнхээ үнийг нэмэх нь үнэн бол хэрэглэгчид нь нүүр буруулж эхлэх биз ээ.
Б.Оюунгэрэл
Зочин · 2013/09/17
unee nembel shuud simee tedy giin urd haychaal toohchgu unitel ee barinooo
Зочин · 2013/09/17
Dampuur dampuur mobicom
Зочин · 2013/09/17
skytel bariachdee 30togrog chuudee
Зочин · 2013/09/17
Hyamdhanaar tegvel ter utasnuudiig chenjuudeesee av l daa. Unetei gazar ni ochchihood *****teed baihiin balai chini. MobiCom aldagdl huleene gej baihgui, facebook deer ni tiim yum haana baina aa bi haigaad olsongui, zugeer busdiig turhirsan hudal medeelel yum bish uu? Seconded shiljihiig Magnai sanaachilj gargasan sh dee ***** setguulchee, jijiglengiin yum buhen unetei baidgiig meddeggui ****** uu, ene setguulchiin une nemne gesniig haraad MobiComd durgui bi uur hureed haisan chini oldsongui ergeed harin ene ***** setguulchiig haraamaar sanagdchihlaa. Muu *******
Зочин · 2013/09/16
МОБИКОМ ХУРДАН ДАМПУУРААСАЙ
Зочин · 2013/09/16
SKYTEL ---OK
Зочин · 2013/09/16
Б.Оюунгэрэл ene hvn busad uuren t.operatoriin mungu avj hiisen pr niitlel yum shig bna .
Зочин · 2013/09/16
Zvgeerl skyteliin skyphone bariach ingej margahaar yadaj l 30aar yariishd sardaa svljeendee vnegvi
Зочин · 2013/09/16
Zarim dugaar luu 100 tog-r yrij *****tdeg shd. Mobicom ulun ulun. Unitel ch gesen yalgaagui.
Зочин · 2013/09/16
Бараг Unitel-ийн PR юм биш үү хаха
Зочин · 2013/09/16
Hezee Mobicom uridchilsan tolbort hereglegch ni 100 togrogoor yaridag yum. Unitel.tei adilhan 70 tugruguur yaridag. Ugaasaa togtoogood o****hson hamgiin baga une. Unitel unitel gsn humuus neeh sonin Mobicom baridag mani hedeesee hamaagui ondor tolbor toldog bj l hyamdhaniig gaihaad guigeed bdiin hehe. HUMUUSEE HUNII HUDLAA AM DAGAJ NAMIRCH BAISNAAS NAAD ZAH NI WEBSITE.UUDRUU NI OROOD SUDALGAA HIIJ BAI. Mobi, Uni 2 yag adilhan unetei shuu. Gehdee Mobi hamaagui deer
Зочин · 2013/09/16
monopol gej yu yriad bnaa odoo garaad unitel avahad yun bolohgui bnaa? monopoli gedeg chin yamar ch songoltgui hucheer hudaldaj avahiig heldiim shde
Зочин · 2013/09/16
Unitel-нхэн нэг ийм юм зохиож бичиж байхаа болиоч.
Зочин · 2013/09/16
99 too g uniteld o****hwol tee buh hun unitell barindaa
Зочин · 2013/09/16
muuu bandi chin mobicomooo omoooroood uhleeldeee ugaasaaa nemsen nemegui unen shteee hujaaa setgelgeetei com
Зочин · 2013/09/16
Nemeed hurdan dampuuraasai
Зочин · 2013/09/16
Bitgii ****tsgaagaad bai. nemexgui. hudlaa medeelel tawiad bwal shuuhed duudna shuu