“Гал үндэстэн” холбооныхон урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж, Төрийн ордны гадаа өнөөдөр жагссан билээ. Харин тус холбооны тэргүүн  Ц.Мөнхбаяр Төрийн ордон руу буудаж, цагдаа болон төрийн тусгай хамгаалалтынханыг түргэн авхуулав.

 “Гал үндэстэн” холбооны тэргүүн  Ц.Мөнхбаярын буудсан "тэнэсэн"  суманд нэг хүн өрсөн бөгөөд түүнд яаралтай эмнэлэгийн тусламж үзүүлэхээр авч явсан. Үүний улмаас Төрийн ордныг хамгаалалтад авч, онц байдал зарлаж, цагдаа, тагнуулын байгууллагынхан нэгжлэг хийлээ. Улмаар  АКА, Макаров гар буу, хоёр тэсрэг бөмбөг зэргийг илрүүлсэн байна. Түүнчлэн “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр болон хоёр хүнийг саатуулаад байгаа юм.

 Жагсаал тараах үеэр 9 хүнийг мэдүүлэг авах нэрээр "баривчлан Энхбаярдлаа". Ордны эргэн тойрон дахь зураг яг одоогоор ийм л дүр төрхтэй байна.
Төрийн ордоны хашаанд буун дууны дараа Онцгойгийнхон болон ТЕГ, төрийн тусгай хамгаалалтынхан хашаан дотор үзлэг хийж байна

А.Баярмаа