Кока Кола таны аль эрхтнүүдийг гэмтээдэг вэ?
2016/05/29
Кока Коланд нугасгүй Никарагуагийн дизайнер Fabio Pantoja хорьж дийлдэггүй хорт зуршлаараа нэгэн сонирхолтой зурагт хуудсыг гаргажээ.
Муу нуухаар сайн илчил гэсэн утгатай буюу «Uncover the Truth» гэж нэрлэсэн энэ зурагт хуудсаараа тэр Кока Колаг шүүмжлэх биш харин ч өөрөө өөртөө сануулга өгөхийг хүссэн гэнэ.
Хэрвээ Кола Коланыхаа хэрэглээг багасгахгүй уусаар л байвал ямар ямар эрхтнийг чинь өвчлүүлдгийг үсэг нэр бүрчлэн илэрхийлсэн нь шинэлэг бөгөөд нэгийг бодууштай болжээ.