Орон орны сурагчдын ангиар зочилцгооё
2016/05/29
Дэлхийн улс орнуудын сурагчид ямар ангид, хэрхэн сууж хичээллэдэг бол? Сонирхолтой сонсогдож байгааа биз. Гэрэл зурагчин Жулиан Жермен (Julian Jermaine) 2004-2012 оны хооронд 20 гаруй улсаар зочлон 450 гаруй ангийн зургийг авчээ. Энэ тухай сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.
1ОХУ
Санктпетербург хотын 63-р сургуулийн төгсөх ангийн сурагчид.
2Бразил
Бело-Оризонте хотын бүрэн дунд сургууль. Мөн л ахлах ангийн сурагчид бөгөөд тэдний 8-10% нь л их сургуульд элсэн суралцах төлөвлөгөөтэй аж.
3Герман
Дюссельдорф хотын ахлах сургууль. Тэд ангиа граффитигээр чимсэн байх ажээ.
4Йемен
Йемен улсын уулархаг нутгийн жирийн сургуулийн сурагчид. Эдгээр сурагчдын зөвхөн 15% нь л ахлах ангид суралцах боломжтой байдаг. Бусад нь харин ар гэрийн бололцооноос болж, боловсролгүй нэгэн болдог нь харамсалтай.
5АНУ - Сент Луис хотын ахлах сургууль.
6Голланд - Борнаго лицей сургууль
Голландын сурагч хүүхдүүд бусад орны хүүхдүүдээс хамаагүй нийтэч, зураг авахуулахаас огтхон ч татгалзаагүй нь байжээ. Тэд 9-р анги буюу ихэвчлэн 13-14 насны хүүхдүүд юм.
7Испани
Мадрид хотын улсын филармоний багш нараар хичээлээ заалгуулдаг хөгжмийн коллежийн ангийн хүүхдүүд. Тэд ангидаа хамгийн цөөхүүлээ сурдаг нь байжээ.
8Англи
9Перу
Перу улсын уулархаг нутгийн энгийн нэгэн сургуулийн сурагчид.
10Этиоп
Нийслэл хот болох Аддис Абаба хотоос 420 км-ийн зайд оршдог. Багш нар нь улсдаа хамгийн өндөрт тооцогдох сарын 70 долларын цалин авдаг.
11Бангладеш
Тэд нэгэн жигд дүрэмт хувцсаар ижилсдэг гэдгээрээ маш их бахархдаг юм билээ. Ихэнх сурагчид эмч, хуульч болохыг мөрөөддөг хэдий ч тэдний бодит байдал мөрөөдлөөс нь алс хол байдаг нь харамсалтай.
12Нигери
Зураг авч таарсан энэ анги л хамгийн азтай нь байлаа. Учир нь энэ анги л хамгийн олон сурагчтай учир байшин дотор хичээллэдэг аж. Бусад нь харин гадаа хичээллэдэг байна.
13Тайвань
Мин-Шэнь ахлах сургуулийн сурагчид үдийн хоолныхоо дараа 30 минут дугхийж байна. Өдрийн хоолны дараа хэсэгхэн унтах нь эндэхийн сургалтын системийн салшгүй нэгэн хэсэг болон тогтжээ. Тэд өдөрт 8-9 цагийн хичээлтэй байдаг.
14Куба
Гавана хотын энэ сургуульд суралцагчдын ар гэрийн боломж ядруухан байдаг. Гэсэн ч тэднийг улсаас үнэгүй дүрэмт хувцас болон хоолоор хангадаг аж.
15Катар
Доха хотын Омар Бин Ал-Хатаб цогцолборын хөвгүүдийн сургууль. Тэдний багш нь Европ хүн байдаг ажээ.
16Монгол
Эх сурвалж: www.Caak.mn