Мүүнийн урсгал ба нэр дэвшигчид
2016/05/30
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бэлтгэдэг "Цензургүй сурвалжлага" нэвтрүүлгийн ээлжит дугаараар "Монгол дахь Мүүн ажиллагаа" нэвтрүүлэгийг бэлтгэж олон нийт энэхүү гадны шашин, гаж урсгалын талаар тодорхой мэдээлэлтэй болсон.
Гэвч энэхүү хүүхэд залуусын оюун санаа, улс орны аюулгүй байдалд нөлөөлж болшгүй харийн соёлыг шүтэх хэсэг бүлэг хүмүүсийн нууц ажиллагааг хараахан бүрэн зогсоож чадаагүй л байна. Энэхүү нууц ажиллагаанд манай нөлөө бүхий улс төрчид холбоотойг өмнө нь хэвлэлүүд мэдээлж байсан билээ.
Монгол Улсын сайд М.Энхсайхан, УИХ-ын гишүүн С.Баярцогт, С.Ганбаатар, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Ц.Цогзолмаа, Гаалийн ерөнхий газрын дарга асан Д.Цэвээнжав нарын үе үеийн улстөрчид дэмжсээр ирсэн байдаг. Эдгээр эрхмүүдийг олон улсын семинар, конферецид олонтой оролцуулах болсон нь тэднээр дамжуулан улстөрийн үйл хэрэгт нөлөөлөх, үйл ажиллагаагаа дэлгэрүүлэх зорилго агуулж иржээ.
Мүүний шашныхан Монголын улстөрийн эрх барих дээд байгууллагад өөрийн хүнээ оруулахаар чармайж ирсэн нь хамгийн аюултай юм.Тэдний эл сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд МҮАН-ын дарга М.Энхсайхан маш эрчимтэй ажиллаж иржээ. УИХ-ын 2008 оны сонгуулиар түүний толгойлдог ҮШН (МҮАН)-аас Эв нэгдлийн сүмийн гурван гишүүн УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байв. Мөн тус шашны байгууллагаас хоёр хүн бие даан нэр дэвшсэн байдаг.ҮШН-аас Орхон аймагт Б.Насанбаяр, Баянзүрх, Налайх дүүрэгт Б.Отгонцэцэг, Хан-Уул дүүрэгт О.Эрдэнэбулган нар тус тусөрсөлдөж байлаа. Мөн Мүүний үнэнч цэргүүдээс Чингэлтэй дүүрэгт П.Түвшинзаяа, Баянгол дүүрэгт Н.Цэндмаа нар бие даан өрсөлдсөн ч амжилт үзүүлээгүй. (Энэ талаар УИХ-ын 2008 оны сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтаас үзнэ үү)
УИХ-ын 2008 оны сонгуулиар Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшсэн Н.Цэндмаа нь Эв нэгдлийн сүмээс Монгол тэмүүлэл аяныг 2008 онд санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран тус Монгол тэмүүлэл аяныг эхлүүлж байсан юм. Хожмоо Монгол тэмүүлэл аян нь тус аяны зохицуулагч Н.Цэндмаагийн сонгуулийн ажилд нэмэр тус болсон удаатай.
Энэ удаагийн УИХ-ын 2016 оны сонгуульд Мүүнийн шашныхныг дэмждэг улс төрчид ч нэрээ дэвшүүллээ. М.Энхсайхан, С.Баярцогт, С.Ганбаатар, Ц.Цогзолмаа нарын дээр дурьдсан эрхмүүд ч сонгуульд өрсөлдөх нь. УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнгөрсөн 2012 оны сонгуулиар Дархан-Уул аймагт өрсөлдөхдөө Мүүнийнхний залуусыг сонгуульдаа идэвхтэй ажлуулснаар олонхийн санал авч сонгогдсон юм. Энэ удаагийн сонгуульд ч тэдний дэмжлэгийг авч магадгүй нь. Монгол Улсын сайд М.Энхсайханы хувьд Төв аймагт АН-аас нэр дэвшээд байна. Өмнөх сонгуулиудад намынхаа нэр дээр хүртэл шашны залуусыг нэр дэвшүүлж байсаныг дээр дурьдсан.
Сүхбаатар дүүргийн засаг дарга асан Ц.Цогцолмаа Мүүнийн шашныхантай холбоотой эрхэмийн нэг юм. Тэрээр Сүхбаатар дүүргийн засаг даргаар ажиллаж байхдаа сураггүй алга болгосон мөнгөнийх нь дөрвөн сая нь тус Эвнэгдлийн сүмээс эрхлэн гаргадаг "Агуу үндэстэн" сэтгүүлийн дансанд орсон байсан нь тогтоогдож байв. Мүүнийхний эрхлэн гаргадаг "Агуу үндэстэн" сэтгүүлийг Ц.Цогцолмаа дарга дүүргийнхээ сэтгүүл болгон ашиглаж, хөрөнгө мөнгийг нь ийнхүү гаргаж байсан мэдээлэл бий .Мүүнийн шашныхантай холбоотой хэмээн бүсгүйчүүдээс Б.Насанбаярыг онцолдог бол Ц.Цогцолмаа дарга ч холбоотнуудын нэг ажээ. Тэрээр Сүхбаатар дүүрэгт даагаа нэхээд байна.
Мүүнийн шашныхан улс төр, эрх мэдлийн сэнтийд өөрийнхөө нөлөөллийг тогтоохоор эрмэлзэж ирсэн удаатай. Энэ сонгуульд ч тэдний холбоотнууд нэр дэвшин өрсөлдөхөд бэлэн болжээ.
Н.Түвшин
zuvsongolt.mn
Зочин · 2016/05/31
Muunchid nasanbayar shig turiin ajlaa uguh heregtei sh dee
Зочин · 2016/05/31
Шашин л гээд бхийн сэтгvvлч юмаа сайн судла л даа. Шашин гэвэл дэлхий дээр 3 шашин бгаа. Будда, Лал, Христос гэж. Энэ мvvн чинь зvгээр л нэг нам шиг тийм бvлэглэл.
Зочин · 2016/05/30
Ганбаатар Мүүн бишээ
Зочин · 2016/05/30
Muunchin cogzolmaa chavganc SBD ees IH hulgai hiisen yagaad devshih geed yavj baidag bilee
soko · 2016/05/30
Za bi muunchin bna bi ger bul etseg ehee ul hundelsen bdal hezee ch gargaj bgaagui ee tiim bsn bol odiid namaig bugd uzen ydah bailgui
Зочин · 2016/05/30
Za bi muunchin bna bid ger bul etseg ehee ul hundelsen tiim bdal hezee ch gargaj bgaagui e herew tiim bsn bol manai ah duu nar namaig uzen ydah bsn
Зочин · 2016/05/30
Цогзолмааг дэмжиж бсн юм мүүнийг дагаж шүтэж эцэг эхээ сольсон хүнийг нэгийг ч төрд гаргаж болохгүй шүү тэд солиотой солонгос эр эмийг аав ээжээ болгож яс махаа тасдаж төрүүлсэн өсгөсөн аав ээжээ сольсон хүн эх орноо ядах юмгүй солино шүү битгий сонго
Зочин · 2016/05/30
Шашин биш шау урсгал шүү дээ. Шашинтай хольж хутгаж болохгүй зүйл.
Зочин · 2016/05/30
Тийм шүү. МҮҮний шашныг дэмжигчид маш их мөнгөтэй тул хахууль өгдөг биз. Насанбаяр гэх мүүнчинг БСШУ-сайд Гантөмөр одоо болтол хамгаалсаар байгаа нь монгол дахь мүүнийн эцэг МҮҮН ёсоор гараа алдалдаг ерөнхийлөгчийн нөлөө, бас хахууль орсон байж магадгүй гэж хардах эрх бна. Цогзолмаа улсын мөнгө идсэн гэж их бичигдсэн одоо УИХ-д орж идүүрээ томсгох нээ
санаархал. Ийм нөхдийг л гаргахгүй юм сан даа