Сонгуульд өрсөлдөх эрхэмүүд тодров. Зарим нэр дэвшигчид сонгогчдыг гайхашралд оруулж, хэрхэн сонголтоо хийхээ мэдэхгүй гацын шалаанд оруулчих нөхдүүд байна хэмээн халаглаж суухад хүргээд байгаа юм. За энэ ч яахав ээ, сонгууль булхайгүй, сонгогчдын саналыг луйвардахгүй бол болж дээ гэх. Өмнөх сонгуулиудад сонгогчийн саналыг худалдаж авсан тохиолдол цөөнгүй гарсан. Тухайлбал, БЗД-т сонгогчийн иргэний үнэмлэхийг бүртгэж аваад 20 мянган төгрөг өгч байсан. Гэхдээ иргэд саналаа өгөхдөө хэнд өгсөн эсэхийг мэдэхгүй. Ямартай ч нэр дэвшигч мөнгө өгсөн болохоор өөрт нь саналаа өгсөн л гэж бодож санал хураалт будлиантай явагдлаа гэдэг биз гэх хар төрсөнийг нуугаад яахав.

Гэсэн ч сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчдод хууль бусаар эд зүйл бэлэглэх, мөнгө тараах явдал буурдаггүй ээ. Тэгвэл сонгуулиар эд зүйл, бэлэн мөнгө тараасан этгээдийг илчилбэл мөнгөн урамшуулал авна.

Энэхүү үйлдлийг баримтжуулан, зөрчлийг мэдээлсэн иргэнд 20 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээний мөнгөн урамшуулал Сонгуулийн ерөнхий хорооноос олгох юм.

71 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгааны зөрчлийн талаар мэдэгдэх

 

71.1.Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.
71.2.Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ хэмээн заажээ.

 

Сонгуулийн хуулийн дэлгэрэнгүйг эндээс уншина уу