Цагаан сараар гурван өдөр амардаг байх хуулийн төсөл өргөн барив
2013/09/15
УИХ-ын гишүүн С.Батболд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.
Хууль санаачлагч дэлхийн улс үндэстэн болгон нийтийн, тооллын, шинэ жилийн баярыг албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг боловч тухайн улс үндэстний онцлог, уламжлал, зан заншлыг илтгэн харуулдаг өөр өөрсдийн уламжлалт баяраа өргөн дэлгэр тэмдэглэдгийг дурдаад, ихэнх улс орон тухайн ард түмнийхээ түүх соёл, зан заншил, онцлогийг харуулсан үндэснийхээ баярын өдрүүдийг хууль ёсны дагуу албан ёсоор 3 хүртэл өдөр бүх нийтээр амран, тэмдэглэн өнгөрүүлэхээр зохицуулсан байдгийг хэллээ.
Монгол Улсын хувьд цагаан сарын шинийн 1,2-ны өдрүүдэд бүх нийтээр амрахаар хуульд заасан байдаг. Гэсэн ч өргөн дэлгэр газар нутагт тархай бутархай оршин суудаг онцлогтой ард түмний хувьд цагаан сарын баярын бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх өдрийг нийтдээ 3 өдөр улс орны хэмжээнд амардаг байхаар хуулийн төсөл өргөн барьж байгаагаа УИХ-ын гишүүн С.Батболд хэллээ.
Зочин · 2013/09/17
busad jijig sajig amraltaa hasaad tsagaan saraar 3 honog, naadmaar 9 honog amardag bolgoh heregtei. tegvel humuus ni amarsan shig amarch dotoodiin aylal juulchlal ***jihod nemertei.
Зочин · 2013/09/16
Argaa ydsan huuli we amralt n hetreed bhad arai uur sedew olj chadaagui yum bhdaa adr tumeneesee kok awah gesen yumuu kkkkkkkkkk
Зочин · 2013/09/16
Arai uur huuli batlaldaa
Зочин · 2013/09/16
yahav dee amarahad yu bolohgvi gj tertee tergvi l idej bgaa hoish yadaj hajuugaar iddeggvi ymaa gehed amarch baiyldaa shn sanaa bna a demjij bn aaa
Зочин · 2013/09/16
Харин тиймээ амралтаа багасгамаар байна
Зочин · 2013/09/16
Өөр хийх юм олддоггүй юм байх даа. Тулгамдсан асуудал түм бум байхад амрах ганц өдрийн төлөө ёстой лай байгаа даа.
nn · 2013/09/16
Болиоч дээ. Хичнээн амардаг юм. Тэр тусмаа цагаан сараар олон хоног амрах хэрэг ерөөсөө байхгүй. Заваан юмнууд хийж гийгүүлэхгүй байж амрахдаа юун сүрхий юм. Зугаа цэнгэл амралтаа багасгаад ахиухан ажилламаар байна шд. Монголчуудаа