ЦЕГ-ас мэдээлэл хийлээ
2013/09/16
ЦЕГ-аас дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ удаагийн мэдээллээр өнөөдөр Төрийн ордонд галт зэвсэгтэй нэвтрэх гэсэн хэрэг болон Централ Товер, БОНХЯамны үүдэнд байрлуулсан гэх тэсрэх бөмбөгний талаар мэдээлэл хийсэн юм. Тодруулбал өнөөдөр өглөө 10 цагийн орчим “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр болон нэр бүхий гурван иргэн галт зэвсэгтэй байсныг саатуулан, харъяалалын дагуу ТЕГ-т шилжүүлсэн байна.
Одоогийн байдлаар мөрдөн байцаалт эхэлсэн болохоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй гэв. Харин өглөөний эсэргүүцлийн цуглаанд оролцсон “Гал үндэстэн” холбооны гишүүдэд захиргааны хариуцлага хүлээлгэсэн байна. Өөрөөр хэлбэл хүн бүхэн жагсал хийх эрхтэй. Гэхдээ хуулийн дагуу мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй тул ийнхүү захиргааны хариуцлага хүлээлгэсэн байна. Энэ өдөр шуурхай мэдээллийн төв болох 102 дугаарт тэсрэх бөмбөг байна гэсэн мэдээлэл ирсэн байна. Уг мэдээллийн дагуу Уул уурхайн яам болон БОНХЯамны орчим тэсрэх бөмбөг байж болзошгүй бодисыг хураан авч, авулгүй болгосон байна. Мөн Централ товерийн нэг давхарын хогийн саванд байсан тэсрэх бөмбөг байж болзошгүй тэсрэх бөмбөгийг 15:30 цагт аюулгүй болгосон байна. Нийгмийн амгалан тайван байдлыг хангаж, тэсрэх бөмбөг байж болзошгүй бодисыг аюулгүй болгосон тул иргэдийг сэтгэл амар байж болно гэдгийг ЦЕГ-аас онцлож байсан юм.
А.Баярмаа
Зочин · 2013/09/17
***l demii ym hiij bhiin hediig ni tsash haruulhgvi yasiinbe hamgiin ih idej uusanaas ni 76 hujaanuudaas delbeleedhay dahiad dahiad bvgediig ni allaaa ah dvvs min
Зочин · 2013/09/17
Ene mash buruu. Temtsel hiij bno, eserguutsej bno, buu shiidemdee tulj, teselj delbelj bolohgui, hamgiin saihan taivan eh orniig mini buun duugaar tsochooh hereggui!!! Muugaar bodohod hunii haluun ami ersduul yahuu? hen negen ger guliin amidraliig nulimsand ***uulehiig husee yu??? Munkhbayar guia, ,,, ter nulimsiig ta archaad hataahgui shde,,, bitgii ingej busdiig huurgu, hariutsaj chadahgui baij busdiig turhirah hereggui, Uhamsar suugaagui humuun bol huuruud demjeed buruu zuil hiicihne shuu dee