09 сарын 17-ны өдрийн зурхай
2013/09/16
09 сарын 17-ны өдрийн зурхай
Өдрийн өнгө
Билгийн тоолын 13. Зургаан цагаан мэнгэтэй улаан нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 42 минутад мандан 19 цаг 6 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
Хонины орд
Хувирамтгай өдөр. Өнгөрсөн болон ирээдүйн зааг дээр байна. Тэвчээртэй бай. Цагаа судалгаа, хичээлдээ зориул. Хонины ордны сурагчид багш нартайгаа холбоо тогтоож, ямар нэг хичээлдээ илүү хичээх хэрэг гарчээ. Сэтгэл хоёрдож, юу хийхээ мэдэхгүй байх үед найз нөхөд тань л танд туслах тул тэдэнтэй ойр бай. Хуучны харилцаа холбоогоо сэргээ. Удахгүй та илүү сайхан зүйлсийг мэдрэх болно.
Үхрийн орд
Ажилдаа амжилт гаргах өдөр. Үхрийнхэн нэр төртэйгээр төөрөлдсөн байдлаас гарч чадах болно. Ажил хэргийн түншлэл нь ашигтай байх болно. Секс чадвар өндөрт байна. Зорьсондоо хүрэхийн тулд тэвчээртэй байх хэрэгтэй. Цаашдын үйлдээ болгоомжтой байх хэрэгтэй. Шинэ мэдлэг хуримтлуулах мэдээлэл авахад өөрийгөө дайчил. Ажлаа тууштай жигд явуулах ёстой. Тэд ямар ч салбарт амжилт гаргах болно. Өвчтэй хүмүүс хоолны дэглэм чанд сахин усан засал хийх ёстой.
Ихрийн орд
Бодлогоширсон өдөр. Сарны нөлөөгөөр таны бодол санаа ямар нэгэн зүйлээс зугтахыг эрмэлзэн тэнцвэргүй байх болно. Гэхдээ гоо сайхныг үнэлэх төсөөлөн бодох зөн совингийн мэдрэмж өндөр байх нь. Та өөрийнхөө эргэн тойронд байгаа зүйлээсээ зоригжуулах болно. Ажлын байран дахь түгшүүртэй байдал нь таныг мэдрэлийн ядаргаанд оруулж болзошгүй. Хүнд хэцүү шалгуурын дараа бүхнийг хянахын тулд бусадтай харилцаатай байх нь хамгийн зөв зам.
Мэлхийн орд
Хүч чадал сэргэх өдөр. Эрчимтэй дэлхийван одоо шилжин таны орд руу буцах тул дарамттай байна. Та гэр орны болон ажлын үүрэг хариуцлагаас зугтах боломжгүйгээ ухаарах хэрэгтэй ба өөртөө цаг гаргаж хүчээ сэлбэн амар. Өөрийн бие махбодь болон оюун санааг сэргээж цэнэглэхийн тулд байгальд гарч усанд сэлж цэцэрлэгээр алх. Одоогоор үүрэг хариуцлагаас хол байх боломжгүй бол өдрийн хоолны цагаар хүрээлэнгээр алхаж тархиа сэргээ. Өөрт тохирсон тухтай сандал олж суун өнөө оройг зугаатай өнгөрүүл.
Арслангийн орд
Эрч хүч буурах өдөр. Cap арслангийн орд руу шилжсэнээр таны эрч хүч буурах бөгөөд аливаа асуудалд өөрийгөө хэт хүчлэх гэсний хэрэггүй. Хэрвээ хүчин чармайлт гаргаж чадвал таныг айлгаж байсан олон асуудлыг шийдэж чадна. Ямар нэг зүйл шинээр эхлүүлэх хэрэггүй. Мөн нар нумын ордод байрлаж байгаа тул таны эд хөрөнгө гэр бүлийн харилцаанд нөлөө үзүүлэх бөгөөд гэр орондоо тодорхой хэмжээний дэг журам тогтооход маш таатай өдөр байх болно. Гэртээ бөөгнөрч овоорсон байгаа эд зүйлийг гарган хаяж, шинэ чөлөөтэй орон зайг бий болго. Арслангийнхан бусдад туслах маш дуртай хүмүүс байдаг. Гэхдээ өнөөдөр өөртөө илүү их анхаарал тавьж, бие сэтгэлээ амраахыг хичээ.
Охины орд
Утга учиртай өдөр. Охины ордныхон хашир болгоомжтой хүмүүс. Энэ нь тэднийг өөрийн гэсэн мөн чанараа хадгалж өөрийнхөөрөө байх байдлыг нь тодорхойлдог. Урам зоригтой, найрсаг байдал харьцангуй бага байх хэдий ч нууц мэдээллийг задруулахгүй, зөвхөн өөрөө мэдэж байх нь чухал. Дотоод сэтгэл мөн чанараа өөрчилж сайжруулах цаг үе юм. Одоогийн байгаа амьдралаа эмх цэгцтэй болгож бүтээлч байдлыг бий болгосноор сарны энерги гэрт чинь тусч сэтгэл ханамжтай байдлыг нэмэгдүүлнэ.
Жинлүүрийн орд
Тайван өдөр. Хэрвээ та мэдэхгүй нутаг дэвсгэрээр аялах бодолтой байгаа бол та мэддэг хүмүүсээс зөвлөгөө мөн газрын зураг ав. Зорьсон газар тань аюулгүй хүргэх багаж хэрэгслээ бас аваарай. Хүн болгонд таатай хандах нь хэцүү тул өөрийнхөөрөө байж өөртөө итгэж найдах нь дээр ба энэ нь энэ өдрийг сайхан өнгөрүүлэхэд тустай. Одоогийн од гарагийн нөлөөг ашиглан та дуусгаагүй ажил хэрэгтээ анхаарлаа хандуул. Хуульч болон зээлдэгч нартай хамтран ажиллах нь та зээлдүүлсэн мөнгөө эргүүлэн олж авахад тус дэмтэй.
Хилэнцийн орд
Эерэг өдөр. Туршилт сорилтын хугацаа дуусч од эрхэс дахин таныг ивээнэ. Амрах оюун санаагаа өөрчлөх эргэлзээгээ даван туулахад таатай өдөр. Сонирхолтой хүнтэй танилцаж магадгүй. Дотны хүнтэйгээ чин сэтгэлийн харилцан яриа өрнүүлж дотоод сэтгэлээ илэрхийлэх боломж олдоно.
Нумын орд
Хөгжилтэй өдөр. Та аль хэдийн эцэг эсвэл эх болсон бол одоо л гэр орондоо сайтар анхаарах цаг. Ямарваа шийдвэр гаргахаасаа өмнө байж болох бүхий л боломжуудыг шалгаж үзэхээ мартав аа. Юунд ч санаагаа зовоох хэрэггүй. Зүгээр л гэртээ бүхэл өдрийг амарч өнгөрүүл. Энэ ордны эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ гадуур зугаалж, хөгжилтэй тоглоом тоглон, тэднийхээ жаргалтай инээлдэхийг сонсож сэтгэл нь сэргэх болно.
Матарын орд
Сэжигтэй өдөр. Мухар сүсгээс болж алдаа гаргаж болзошгүй. Үүнээс сэргийлж чадвал өнөөдөр маш үр бүтээлтэй байна. Бизнесийн хэлэлцээгээ хийхдээ өөрийн зөн совиндоо итгэ. Учир нь тантай шударга бус хандаж байгаа үйлчлүүлэгч байж магадгүй бөгөөд гэрээнд холбогдох мэдээллийг сайтар шалгах нь мөнгөө эрсдэлээс хамгаалж чадна. Чухал уулзалтанд орохоосоо өмнө хүсч буй үр дүнгээ сайтар бод. Хэрвээ та тодорхой зорилготой бол амжилттай байна. Мөн хэлэлцээний явцад мэдлэг туршлагынхаа ачаар удирдах албан тушаалтнуудад сэтгэгдэл төрүүлж чадна.
Хумхын орд
Хүчтэй өдөр. Таны хувьд өнөөдөр маш муу бас маш сайн өдөр байх болно. Энэ нь өөрийнхөө нөөц бололцооноос илүү ихийг хийхийг хичээсний үр дүнд бий болно. Та өөрийгөө хүн, тэгээд төгс биш гэдгийг сайн санаарай. Өөрийгөө захирах хэм хэмжээндээ байх нь таны бодсоноос ч хүнд байх болно.
Загасны орд
Бүтээлч өдөр. Танд өнөөдөр юу ч тохиолдсон бай та даван туулах болно. Гэр ахуйн зарим ажлыг хийхэд маш тохиромжтой цаг юм. Та нууцаар хадгалаад мартсан зарим зүйлээ олохдоо бүү гайхаарай. Найз нөхөд болон ойрын хамаатан руугаа утасд. Өөрийн баргар царайгаа инээмсэглэлээр өөрчилж өнгөлөг болоод гэрээсээ гар. Та найз нөхөдтэй болж өөрийн нийгмийн хүрээллээ тэлж болох нэг үзэл бодолтой бүлэг хүмүүстэй нэгд. Түнш тань таныг буруу ойлгосон гэж мэдрээд байгаа бол бүү санаа зов. Тэдэнтэй ярилц.
Дэлгэрэнгүй мэдээллийг “UB лавлах 1617”-с лавлана уу.