Их идсэний маргааш өнж
2013/09/16
Америк долларын ханш өслөө. Монгол төгрөг тэр хэмжээгээр уналаа. Н.Алтанхуягийн буруу гэнэ. Австрали, Канадын долларын худалдан авах чадвар ч бас суларчээ. “Доллар” мөртлөө шүү.
Тэгэхээр песо гэж нэрлэдэг Чилийн мөнгөн дэвсгэртийн ам.доллартай харьцах ханш дордоод байгаа нь арга ч үгүй юм биз дээ. Америкийн доллар чангараад байгаа тухай дэлхийгээр л нэг яриа болж байна. Гэхдээ Авсрали, Канад, Чили, Энэтхэг болоод бусад оронд ам.доллар чангараад байгаа шалтгааныг Монголын Ерөнхий сайд Н.Алтанхуяг руу чихэж байгаа ганц ч хүн алга.
Харин моргейжийн хямралын үеэр баахан доллар хэвлэж дэлхийгээр нэг тараасан Америкийн засгийн газар мөнгөний нийлүүлэлтээ танаж байгаагаас хаа сайгүй энэ ногоон цаас ховордоод, ховордохын хэрээр үнэ нь өслөө гэдэг тайлбар хэлэх юм. Бүр ам.долларын ханш өнөөдөр ч доогуур байна, 2002 онтой харьцуулбал 30 хувиар сул байна гэдэг дүгнэлт мэргэжилтнүүдийн хүрээнд яригдах юм.
Энэ дэлхий хамаг худалдаа наймаагаа, тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүнийг ч энэ мөнгөөр өгч авдаг. Гэтэл нүүрсний үнэ урьд жилийнхээс дор орчихлоо. Монголын экспортын дийлэнхийг эзлэхийн хэрээр засаг баригчдад бяр оруулж асан хар чулууны үнэ ч бас төгрөгийн ханшид сүүдрээ тусгажээ. Австралийн Клевлэндийн уурхай усанд автдаг жил засаг барьж байсан МАН-ын дэргэд Лусын эзэн ч ядуу харагдахаар байлаа. Элдэв төрлийн хувь хишгээ хүртэх гэж үүрийн харанхуйгаар банкны гадаа дугаарласан монголчууд авлагатай юм шиг л загнасан даа. Өнөөдөр өмнөхөөсөө өндөр үнээр аваад байгаа өргөн хэрэглээний барааныхаа үнийн зөрүүг бид өнгөрсөн хэдэн жилд янз бүрийн нэрээр авчихсан юмдаг. Хүүхдийн мөнгө, Шинэ төрсөн хүүхдийн мөнгө, Шинээр гэр бүл бологсдын тэтгэмж, Оюутны далан мянга, Эх орны хишиг, Эрдэнийн хувь... өөр юу юу ч билээ. Шинэ баян цээж өвчтэй гэгчээр ямаандаа хүртэл мөнгө өгч гайхуулсан. Үгүй мөн өвчтэй хогнууд шүү. Нэр нь гоё болох хэрээр тэг нь нэмэгдэж байсныг одоо санах хүн гарах л байх. Арван мянган төгрөгөөс эхлээд нэг сая таван зуун мянга болтлоо нэмэгдсэн “авлага” маань хэдэн арав дахин өсчээ. Эргээд авдараа хартал ёроол нь гарчихаж. Байх цагт нь хүн, малгүй хувааж идчихээд одоо нэгийгээ зүхэх нь ядаж хүний мөсгүй хэрэг юм даа. Хэлсээр байтал мөнгөө хадгалахгүй хувааж идчихээд хэн рүү одоо буруугаа чихэх вэ. Алдаж байж ухаардаг нь хорвоогийн ёс. Энэ удаагийн алдаа бүх монголчуудад хамаатай. Нүүрсний үнэ жамаа дагаад өсөөд ирэхийн цагт дахиад хэдүүлээ хувааж идэж болохгүй юм гэдгийг одоо ойлголоо. Жаахан үнэтэй л тусч байх шиг байна. Гээд яахав, ийм л тавилантай юм байлгүй.
Үндэсний статистикийн хорооноос хийсэн мэдээллээр ажилгүйчүүдийн тоо буурч, иргэдийн орлого нэмэгджээ. Гэтэл энэ мэдээ бидэнд таалагдсангүй. Өтөлсөн болохоос үхсэн биш гэгчээр ам.долларын ханш чангарсанаас ажлын байр алга болчихоогүй л юм байна. Төгрөг суларчихаар хамаг юм мууддаг мэт сэтгэлгээ хаа сайгүй таржээ. Газар авахуулах гэж оролдож ч байх шиг байна. Төгрөгийн ханшаа дагаад монгол эрчүүдийн чалх суларлаа гэх нь халаг мэдээ хэвлэлээр дүүрэн болж. Гэтэл Монгол Улс, Европын холбооны хамтарсан V хуралдаанаар манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргая гэдэг яриа өрнөжээ. Энэ тухай хэвлэлээр бараг л ярьсангүй. Уул нь дан ганц уул уурхайгаар амбан явахгүй гэдгээ ойлгож ядаж байгаа бидэнд эдийн засгаа солонгоруулах сайхан боломж. Хар чулуу үнэ орох хэрээр сагсайж “Идэн тат, ар нь түүз” гэж ширээ алгадаж суусан бидэнд өнөөдөр “Их идсэний маргааш өнж” гэдэг үг зохих мэт.
Бидний багад “Банштай зутан” гээд Зүүн Германы олон ангит киног сурагчдын амралт болгоноор гаргадаг байлаа. Эцэг, эх нь амралтанд явахдаа хүүхдүүддээ хоол унданд хангалттай хүрэхээр мөнгө үлдээдэг. Харин жаалууд хэлэлцэж тохироод хамаг мөнгөөрөө ганц өдөр л найрлачихна. Ингээд эцэг, эхийгээ эргэн иртэл лаазтай бэлэн хоол авч идэн өдөр хоногийг өнгөрөөж байгаа тухай хөгжилтэй түүх. Одоо эргээд санахад манайд ийм л үйл явдал болж байна. Тэр кино дээр өлссөн жаалууд бэлэн хоолоос өөр идэх юмгүй суугаа шалтгаанаа хайн нэгнээ буруутган хэрэлдэж муудалцана. Гэхдээ удалгүй бүгд алдаагаа ойлгоод ажил хийж мөнгө олох арга ухаан сийлдэг. Ажил ч олдог, мөнгөтэй ч болдог, бууз хуушуур ч авч иддэг. МҮОНТ-ийн фондод байдаг бол одоо бүгдээрээ дахиад нэг үзэхсэн. Өнөөдөр үүссэн “зовлон”-гийн шалтгааныг энгийн болоод хөгжилтэй харуулна даа.
Өнгөрсөн хэдэн жилийн балгыг ганц Н.Алтанхуяг руу чихээд сор залчихаар эдийн засаг сэхээд, ам.долларын ханш сулраад ирдэг бол юутай таатай. Долоон бор оготоны үлгэр шиг хадгалуулсан шар тосыг ганцаараа идчихсэн бол Н.Алтанхуягийг хэдүүлээ элбэж зодоод алах нь зөв. Гэтэл бид алгын чинээ газар дээрээ орсон атгын чинээ цасыг цэвэрлэхийн оронд шагайн шар тосоо хуваагаад идчихсэн байдаг. “Банштай зутан” киноны ах дүү дөрөв хэнийгээ ч зоддоггүй. Харин хамтарч нийлээд айл амьтанд ажил хийж өгөөд амьдралаа залгуулдаг билээ. Хэрэлдэж суухаар хэдүүлээ дор дороо ажлаа хийвэл ямар вэ? Шагайн чинээ шар тос олдоно доо.
Нийтлэлч Д.Батбаяр
Зочин · 2013/09/19
togrogiin erelt niiluuleltee barij chadaggui mongol banknii buruu biz de ene sertguulch nart er ni EZ urlag sportiin geed medlegeer ni ***lguur tawiad meddeg ni setguulch boloh ni zui bishuu setguulch gesen nuhur garj ireed l duraaraa sonssonoo buraad l nogoodhiig ni erguunuud ni joohon unemshiltei bolmoor ug ner tomyo ashiglasan baiwal dagaad l ajlaa hiilee hiilee uneleh unelemj bnuu oroi ajil tarhiig l huleedeg humuus tsalingaa awaad hunsnii ymaa awaad l duusaa zutgeed l baidag deerdeh ym alga iim baiahd chi yu geh bna setguulchee
Зочин · 2013/09/17
Одоо энэ ҮСХ, Монгол банк энэ тэрүүд нь зөв тайлагнаж байгаа эсэхийг энэ мэдээлэл нийтэлж байгаа гар нь баталж чадах юм уу. ҮСХ бол тоог зонгилорддог газар. Дээрээс нь Монгол банк валютын ханшийг жолоодлогогүй тавьж туучаад олон үр дүнд хүрсэн талаараа тайлагнаж байна шүү дээ. Монгол банк валютын хан****** барьж чадахгүй бол Юу хийж гийгүүлсэн нь хэнд хамаатай. ханшийн өсөлт зөвхөн 1 л сард 20 хувь өсөөд байна. Энэ нь нийгэмд шууд нөлөөлөөгүй байгаа ч хагас жилийн дараа битэн жилийн дараа эвгүй л юм болох байх даа. Одоо ингэж дэмий балай юм нийтэлж хэн нэгнийг өмөөр ч цээжээ балбах цаг биш.
Зочин · 2013/09/17
Худлаа песо месо ярьсан шиг хүний толгой **********лэх санаа байна бас айн. Төгрөг цаас болж байхад ханшийг нь барьж чадахгүй байгаагаа ингэж песо руу чихэхээ болимоор юм биш үү. ханшинд ямар ч жолоодлого. Энэ талаар хэн нэг нь тайлбар хиймээр юм.
Зочин · 2013/09/17
Монголд зөвхөн ам.до********ын ханш өсөөгүй шүү дээ. малаа. Бусад валютуудын ханш ч өсөж байна. Евро бараг ам.до********оос ч илүү өсөж байна. Энэ бол төгрөгийн худалдан авах чадвар тэр чигтээ навс унж байгаагийн илрэл шүү дээ. Ганц ам.до********ын ханш өссөн нохой долоо хэнд хамаатай юм гэхсэн. Даан ч бүх юмны үнэ ханш өсөөд байна даа. Нэг хүнийг өмөөр ч туйлширхаа больё тэгэх үү монголчуудаа.
Зочин · 2013/09/17
мал аа захиалгаар ббичих инь яахав ганц до******** чангарсан бол яахав гэе. юань вон хонгконг до******** гээд бүх валюттай харьцах төгрөгийн ханш унасныг юу гэх гээд байгаан
Зочин · 2013/09/17
mash zob .like