Улс төрчдийн халуун ам бүлтэй танилц /Фото/
2016/05/31
Хувийн амьдралаа тэр бүр ил болгодоггүй улс төрчид сонгууль дөхсөнийг илтгэж, фэйсбүүктээ гэр бүлийн зургаа дэлгэснийг уншигч та бүхэнд сонирхуулж байна
-УИХ-ын дэд дарга М.Энхболдынх охин хүү хоёртой. Хэвлэлд ам нээдэггүй гэргий Ж.Туяацэцэг нь ШУТИС-д багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирлын албыг хашсан зөвлөх инженер, техникийн ухааны доктор, дэд профессор гээд баялаг намтартай юм байна. МАН-ын дарга М.Энхболд энэ жил Төв аймагтаа өрсөлдөнө.
-Нийслэлийн МАН-ыг энэ сонгуульд удирдаж орох Ц.Сандуй даргынх дөрвөн хүүхэдтэй өнөр айл
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад 2012 оны УИХ-д жагсаалтаар орж ирсэн М.Батчимэг энэ удаад Эрдэнэтэд нэр дэвших сурагтай. Гэр бүлээ барагтай бол ил гаргадаггүй эрхэм гишүүн нөхөртэйгөө 13 настайгаасаа үерхэж эхэлсэн тухайгаа нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Тэд гурван хүүхэдтэй, том охин нь тусдаа гарч гэр бүлтэй болжээ.
-“Лектор” төвөөр овоглон улс төрд орж ирсэн Ц.Баатархүү Чингэлтэй дүүргээс НИТХ-д сонгогдсон. Энэ жил бас Чингэлтэйдээ тоосоо өргөх тэрээр сошиал ертөнцөд өөрийнхөө сурталчилгааг хийх тал дээр тун мэдрэмжтэй нэгэн.
-Д.Бумбаяр зааны гэргий Ц.Одонтунгалаг АН-ын эмэгтэй улс төрчдийн тоонд багтдаг хуульч бүсгүй. НИТХ-ын тэргүүлэгч эл бүсгүй “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийг удирдаж байгаа бөгөөд УИХ-ын сонгуульд Увс аймагт өрсөлдөх сурагтай.
-Гадаад хэргийн дэд сайд асан Н.Оюундарь Сэлэнгэ нутагтаа өрсөлдөхөөр бэлтгэлээ тун чамбай базааж яваа. “Blue Mon” группийг удирддаг түүний нөхөр Ц.Чингис нь бүжигчин мэргэжилтэй, тэд 10 жилийн сурагч байхаасаа дотносон гэр бүл болжээ.
-НИТХ-ын тэргүүлэгч “эко хатагтай” Б.Саранчимэг энэ жил УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. ЗХУ-д оюутан байхдаа гэр бүлээ батлуулсан ч хуримын даашинз өмсөж чадаагүйгээ “нөхөж”, оюутан цагийн мөрөөдөл Италийн Сан-Ремо хотод 25 жилийн ойн мөнгөн хуримаа хийжээ.
-“Оргил”худалдааны төвийн Ганбаатар хэмээн олонд танигдаж буй энэ эрхэм Баянгол дүүргээс УИХ-д баараггүй сонгогдоно хэмээн зүтгэж яваа. 2012 оны сонгуульд НИТХ-д гарч ирсэн МАН-ын цөөхөн нэр дэвшигчдийн нэгийг бодоход улс төрд цоо шинэ хүн биш бололтой.
“Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай Орхон аймагт нэр дэвшихээ зарлаж, ноднингоос хойш тийшээ гүйдэлтэй болоод буй. Сүүлийн үед гэр бүлээрээ очиж сонгогчидтой уулзалт хийн, хүүхдэд зориулсан ном бичиж өрсөлдөгчиддөө байхгүй давуу талуудаа ашиглаж явна.
“Их засаг” –ийн өв залгамжлагч Н.Учрал энэ сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөнө. Хэнтий аймагт нэр дэвшинэ хэмээн хөрөнгө хүч хаясан ч хуваарилалт өөр болсон бололтой. Сонгогдвол ойрын үед УИХ-д гараагүй хамгийн залуу төрийн түшээ болно.
УИХ-ын гишүүн О.Содбилэг энэ жил Орхон аймагтаа нэр дэвшинэ. Өнгөрсөн сонгуулиар “Монгол улсын төлөө зүтгэе” хэмээх час хийсэн зохиолтой телевизийн шторкоороо нэлээд оноо авсан тэрээр дөрвөн жилийн хугацаанд тойрогтоо олон хандивын ажил хийсэн. Түүний гэргий Э.Туул нөхрийгөө бодоход сошиал ертөнцөд чамгүй олон фентэй, маркетинг сайтай бүсгүй.
Зочин · 2016/06/08
Саранчимэгийг дэмжиж байна. Ногоон хөгжлийн талаар тууштай дугарч байгаа ганц хүн гэж боддог. бусад нь бол шал худлаа шүү
Зочин · 2016/06/08
hiij buteesneer ni unelvel Saranchimeg l hamgiin ih nudend haragdahuits yum hiisen hun dee. Enhbold bol gazriin naimaachin
Зочин · 2016/06/02
Содбилэг Сайхан гэр бул улгэр жишээ Аав ээж нь сайхан хеделмерч хумуус Байсан ер ирээдуйд еренхийлегчид гарвал боловсрол аль аль тал нь сайн Сайхан хумуус
иргэн · 2016/06/01
ЭНХБОЛД . ИХ ЗАСАГЫН ДУУЧИН НЭРТЭЙ ТИМОН УЧРАЛ ХЭРЭГГҮЙ ШҮҮ. ОРГИЛ ХУДАЛДААНЫ ЭЗЭН ГЭХ ХЭРЭГГҮЙ .
зочин · 2016/06/01
Хүнээ судлан сонгож улс орноо хөгжүүлэх хэрэгтэй шүү. М.Энхболд мэтийн хувийн нэр төр хөөсөн хүмүүс хэрэггүй.Олон жил Монголыг хөгжүүлэх гээд чадахгүй байгаа. МАН удирдах гээд МАХН намтай эвсэх гээд гуйлгачин царайлаад явж байсан биздээ. Ийм хүн сонгох хэрэг байна уу
зочин · 2016/06/01
О.Содбилэг тансаг амьдралтай ч зөв үзэл бодолтой,муу асуудалд холбогдох нь бага,харин юм хийж бүтээх чадвартай залуу гэж боддог.
zochin · 2016/06/01
Sandui l arai dumug yumuu
zochin · 2016/06/01
jinhen uls turch algaa dandaa naimaachin panzchid bna
Зочин · 2016/06/01
Aay Uchral ner devshij bgaamu, odoo ch tsag ni bolson doo Uls eh orondoo zutgeh l heregtei
Зочин · 2016/06/01
Үүд хаалгаар нь хүн орох зай алга. Яасан олон модон амбаар босгож гутаана вэ. Уг нь сайхан газар болох байлаа. Бөөн наймаачдыг хөөж цэгцлээч Сараа.
Маргааш орой хүрээлэнгээрээ ороод гараач. Та зөвшөөрөл өгч мөнгө босгож байгаа юм уу.
Зочин · 2016/05/31
Б.Саранчимэг ээ. Сонгуульд чинь амжилт хүсье. Таны хариуцдаг Цэцэрлэгт хүрээлэн яг л Нарантуул захын хувилбар боллоо. Хэт олон амаар майхан, хоол унд,наймаа худалдаа, хог новш хөглөрч, согтуу хүн холхиж байна. Жаахан анхаараач.
Zochin · 2016/05/31
ЭДНИЙГ ХАРЛАА СОНГОЛОО ГЭЭД МАНЬД НААЛДАХ ЮМ БАЙХ БИШ ДЭЭ
иргэн · 2016/05/31
ИХ ЗАСАГЫН УЧРАЛЫГ СОНГОЖ ТЭНЭГТВЭЭ. ХӨГИЙН СУРГУУЛИА УДИРД. УЛС ТӨРД ОРОХ САНААТАЙ .
Зочин · 2016/05/31
ЭДНИЙГ ХАРЛАА СОНГОЛОО ГЭЭД МАНЬД НААЛДАХ ЮМ БАЙХ БИШ ДЭЭ
Зочин · 2016/05/31
Сайхан гэр бүлүүд байна энэ дотроос содбилэгийн гэр бүл их таалагддагаа яагаад ч юм ирээдүйн ерөнхийлөгч юм шиг санагддагийн гоё үлгэр жишээ авхаар гэр бүл
Зочин · 2016/05/31
Бүгд сайхан гэр бүлүүд байнаа. Аз жаргал хүсье!
Зочин · 2016/05/31
Saranchimegiin tom huu n yostoi mundag zaluu shu!