Өчигдөр буюу эх үрсийн баярын өдөр Скай ресорт баазад байгуулагдаж буй “Сити Слайд” усан гулгуур нээлтээ хийжээ. Уг гулгуур нь 300 метрийн урттай бөгөөд Азидаа хамгийн урт гулгуурт тооцогдож байгаа гэнэ.

Усан гулгуураар үйлчлүүлэх үнийн хувьд өчигдөр 5-15 мянган төгрөгийн үнэтэй байсан юм. Харин үйлчлүүлэгч олонтой байсан болоод ч тэрүү, олон хүмүүс зэрэг гулгаж, бие биенээ мөргөх, хөнгөн гэмтэх зрэг асуудал гарч, эмх цэгц зохион байгуулалтгүй бохир байсан гэдгийг үйлчлүүлэгчид хэлж байгаа юм.

Н.Чимэг