Мисс А.Баярцэцэг "бөх гүнжийн дүрд сонгогджээ"
2016/06/02
“Эх дэлхийн мисс-2015” буюу “Miss Earth” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон мисс А.Баярцэцэг жүжигчин Б.Амарсайханы араас холливүүдэд үнэлэгдэж “Марко Поло” цуврал болон хэд хэдэн кинонд тоглосон билээ.
Уг кинонд тоглохдоо “Манай Монголын жүжигчид авъяас ур чадвар өндөр. Харин миний тухайд хэлний мэдлэг том давуу тал болсон болов уу гэж би бодож байна. Дээрээс нь Монгол хүний өргөн шанаа буюу миний дүр төрх илүү ойр байсан юм болов уу” гэсэн юм. Тэгвэл тэрбээр олноо "бөх гүнж" хэмээн алдаршсан Хотлун гүнжийн дүрд тоглохоор сонгогджээ.
Түүний шинэ киног “Шүүдэр” продакшн бүтээх бөгөөд “Хотлун гүнж” нэртэй тулаантай кино гэнэ. Мисс А.Баярцэцэг тулааны урлагаар хичээллэдэг бөгөөд англи, испани хэлтэй.
О.Ариун
Зочин · 2016/06/02
good