Үзмэрч, бөө, лам биш энгийн хүний зөвлөгөө хэрэгтэй байна
2013/09/16
Юуны өмнө та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо 19 настай, миний асуудал юу вэ гэвэл би нэг 21-тэй залууд сайн болоод бараг бүтэн жил болж байнаа. Танилцаж эхлээгүй байх үеэсээ л би түүнийг хардаг байсан.
Тэр үед би нэрийг нь ч мэддэггүй байсан. Тэр маань үнэхээр царайлаг, ялангуяа нүд нь их хөөрхөн алаг. Миний түүнд дурлах шалтгаан гэвэл бараг тэр хөөрхөн ширтэх алаг нүд байсан гэхэд буруудахгүй байх.
Яг энэ түүнийг таньдаггүй байх үедээ би хамаатныхаа бөө дээр очиж байсан юм. Тэр бөө бид 2 танилцахгүй юм байна, тэр чинь цаана нз охинтой та 2 хэзээ ч бүтэхгүй гэж хэлж байсан. Гэвч энэ явдлаас хойш 14 хоногийн дараа би танилцад үерхэж эхэлсэн. Тухайн үед бөө ч худлаа хэлж дээ гэж бодоол өнгөрсөн.
Харин одоо бол би тэр залуугаасаа салсаан, яагаад ч юм үерхэж байх хугацаанд надад сайн биш, өөр хүнд хайртай хэрнээ намайг дэргэдээ байлгаж ашиглаад байгаа юм шиг санагдаад салий гэж өөрөө анх хэлээд салж байсан. Одоо бид 2 салаад 4 сар өнгөрч байгаа ч гэлээ би түүнийг мартаж чадахгүй байна. Энэ хугацаанд зүүдэнд минь хэд хэд орж ирсэн. Хамгийн сонирхолтойн түүнтэй холбоотой миний зүүдлэсэн юмнууд дандаа биелээд байгаа.
Нэг удаа зүүдэндээ түүнийг хар подволк өмссөн байна гэж зүүдэлсэн чинь сарын дараа нэг найзтайгаа явж таарахдаа хар подволктой явж тааралдсан. Бас зүүдэнд нэг хөгшин настай үзэж хардаг өвөө надад чи түүнтэйгээ гэрлэх хувь заяатайм байна даа гэж хэлжийнэ гэж зүүдэлсэн. Магад энэ зүүд ч биелэх л байх. Түүнээс салснаасаа хойш би таньдаг бөө эгчээсээ яажшуухан байгааг хэд хэд асуулгасаан. Одоо тэр хүн чинь өөр охинтой, чам дэр иргэж ирэхгүй мартаж үз. Чи 3 жилийн дараа хайртайгаа учирна л гэх юм. Гэхдээ би нэг л итгэдгүй ээ. Хаа ч байгаа юм тэр хайр маань?
Тэгээд 3 жилийн дараа хэнийг нь ч гэж таньж авахав дээ тээ. Тиймээс дэмий балай бөө ламд итгэхээ болиод би өөртөө итгээд одоогийн энэ хүнээ хайрлаж хүлээхээр шийдсэн. Хамгийн гол нь бидний жил ус, орд таардаггүй юм аа. Гэхдээ хайр байгаа цагт энэ асудал биш биздээ? Хүн өөрөө л зөв сэтгэл өөдрөг яваа цагт энэ асуудал биш гэж боджийно. Зиа ингээд миний хүлээлт, итгэл найдвар хэр амжилттай байх бол? Зүүд биелж би түүнтэйгээ гэрлэх болoв уу?