АН-ын ҮЗХ хуралдахдаа намын хорооноос хурлаар нэр дэвшүүлж оруулж ирсэн хүмүүсийг дарга болон, фракцуудын тохироогоор намын дүрэм, Сонгуулийн хууль зөрчин хүч түрэн өөрчилсөн. Ингээд өөрсдийн тохирооны хүмүүсээ нэр дэвшүүлсэн юм.

 

Чингэлтэй дүүргийн намын хорооноос зуун хувийн саналаар нэр дэвшүүлэхээр оруулсан Б.Батбаатарыг хүчээр нэр дэвшүүлээгүй. Б.Батбаатар албан ёсоор намаас гарах өргөдлөө өгч Иргэний хөдөлгөөний намаас З.Энхболдын дэвшиж байгаа Баянгол дүүргийн 70 дугаар тойрог дээр нэр дэвших болсноос болж АН-ын дарга бүх л чадлаараа эсэргүүцэж байна.

 

Тэр ч бүү хэл СЕХ-нд бичиг хүргүүлж, нэр дэвшүүлэхгүй байх , өгсөн бичиг цаасанд нь ямар нэг дутуу зүйл байна уу сайтар шалга, эс бөгөөс Иргэний хөдөлгөөний намын нэр дэвшүүлэх хуралдааныг хүчингүй болго гэж шахжээ. Ингээд өөрийнх нь гол саналыг хуваах байх гэж айж байгаа Б.Батбаатарыг дэвшүүлэхгүйн тулд бүхий л аргыг хэрэглэ гэж Японд айлчилж байгаа хэрнээ хил дамжин заавар өгсөөр байна.\

 

П.Мандах

sonin.mn