Гавьяат жүжигчин С.Батсүхийн “нууц хүү” залуу дуучин Пэрэнлэйлхагва өөрийн бие даасан анхны цомгоо өлгийдэн авчээ. Цомгийн баяраа ах дүү, найз нөхдийнхээ хүрээнд энэ сарын 23-нд хийх гэж буй гэнэ. Дуучин залуугийн хувьд ХЦДБЧ-ын дуучин, Завхан нутгийн “Очирваань уул” холбооны залуу уран бүтээлч бөгөөд “Ухаангүй дурлалд нүгэл байхгүй”  шинэ цомгоо гаргасан байна. Хийсэн бүтээсэн бүтээл цөөнгүй залууг гавьяат С.Батсүх гарынхаа шавь болгон гаргаж ирж байгаа бөгөөд тэд нэг сум буюу Алдархаан сумынх аж. Олны үг ортой гэгчээр дуучин залууг гавьяат С.Батсүхийн “нууц хүү” юм гэнэ лээ гэх яриа байдаг юм билээ. Залуу дуучны хувьд гавьяатын дуулж олны хүртээл болгосон хэд хэдэн дууг нь дуулжээ.Тухайлбал “Хоёрдож ирсэн хайр” дууг нь дуулсан бол “Ухаангүй дурлалд нүгэл байхгүй” дууны аяыг гавьяат хийсэн юм байна. Ийнхүү өөрийнхөө бүтээлийг “нууц хүү”-дээ өвлүүлэн үлдээж, Завхан нутгаас “зартай” нэгэн сайн дуучин төрүүлэхээр гавьяат маань өдөр, шөнөгүй зүтгэж, шинэ уран бүтээлд нь ханцуй шамлан орж, зөвлөхөөр нь ажиллаад удаж буй.

П.Төгөлдөр