Эрхэм Оффшорын “учрыг олж” чадахгүй бол Олон улсад хандвал яасан юм бэ “Хууль, Хүчнийхээн”
2016/06/04
Оффшор данс гэх “айхтар” нэр томъёотой танилцаад хэдэн жилийг ардаа үдлээ. Энэ хавар хүн бүр бараг оффшортой болчих шахан “сандралд” орцгоосон.
Гэтэл манай Монгол хүний гүндүүгүй зан уу эсвэл нэгийг нь шийтгэж ялалвал бүгд холбогдох учраас тэр үү нэг их тоохгүй маягтай өдөр хоногийг өнгөрүүлэн сонгуулиар дахин гарахаа бодон зүтгэнэ.
Оффшортой бол УИХ –ын сонгуульд оруулахгүй байх тухай хүүхэд хуурч байгаа мэтээр яриад лөнгөрсөн. Гишүүн биш болчихвол “гишүүний бүрэн эрх” нь алдагдаж аавын хаалга татаж, дээлээ нөмөрч магадгүй байдалтай байгаа эрхэм оффшорчингуудад сонгууль ялгүй, шийтгэлгүй “гарах гарц” нь болж.
Гэтэл гадаадад оффшор бүсэд данстай л бол Ерөнхий сайдын суудлаа өгч бүх хөрөнгөө эх орны өмч болгон хураалгаж, данс нь илрэнгүүт ард түмнээсээ уучлалт гуйн албан тушаалаа өгч байна. Спортынхонд хүртэл сэргээшийн хэмжээнд үнэлэгддэг оффшор данстай нь илэрвэл бүх насаар нь спортын ертөнцөөс хасах, спортоор олсон орлогыг нь буяны үйлд хандивлах зэрэг хатуухан шийтгэлийг авч байна.
Харин манайд бол хууль хүчний байгууллага нь “хараат” байдалтай болсоны илрэл гэлтэй оффшорын асуудлыг мөрдөж шалгаж байгаа мэдээлэл алга. Хэдхэн сарын өмнөөс эрчимтэй яригдаж эхэлсэн оффшор дансны тухай муу сайн сэтгүүлчид л “дугарах” юм.
Тиймээс л хууль хүчнийхэн хэн нэгний нөлөөнд байгаад байна уу гэж хардах боллоо. Уг нь дэлхий нийтээрээ яаж тэмцэж байгаатай “харьцуулсан” жишгээр шийдвэрлэвэл яасан юм бэ гэж бодогддог. Эсвэл үнэхээр Монголын хууль хүчнийхэн “хүчрэхгүйдээд” байгаа бол Олон улсын байгууллагад хандвал яасан юм бэ? Тэд бидний асуудлыг ч шийдээд өгөх чадалтай байх.
Б.Саран
зочин · 2016/06/05
Нөгөө ШУДРАГА , ШИЛЭН ДАНСТАЙ , Ерөнхийлөгч гуай хүртэл энэ талаар таг дуугүй, ингээд жирийн бид хэндээ итгэх болж байнаа, С,БАЯРЫН 7-Н ХАУС-ын хэрэг, Хятад Баярцогт тэргүүдтэй ОФФШОР-чидын асуудалд Хууль хяналтын байгуулага нь таг чиг, зөвхөн Н,Энхбаяртай энэ тэрээ хууль далайлгаж тэмцэл явуулдаг л байгууллага болж ,
Авилгач · 2016/06/05
Бугдээрээ оффшорт холбогдоод дуугарч чадах хун угуй болоод л байгаа юм. Авилгыг узэн яддаг еронхийлогч ммааньмааньЭнхбаярааооордийлэх хун алга
зочин · 2016/06/04
Дэмжиж байна ОФФШОР-ЧИДОД ХАРИУЦЛАГА ТООЦООЧЭЭ
Зочин · 2016/06/04
Еренхийлегч ИХ н дарга хоер офортон Баярцогтыг дэвшуулэхгуй гээд л яриад л Байсан бас хэрэгжсэнгуй шуу дээ гэтэл дэлхий офшортонгуудтайгаа хэрхэн харьцаж шийдвэрлэж байгаагаа мэдээлж Байна
З.Дамиран · 2016/06/04
Нээрээ манай эрх баригчид нууц хөрөнгөтнүүдийн тухай ярих гэхээр үхэх гээд өдрөө хүлээж байгаа хэвтрийн өвчтөн шиг дуу нь цаашаа орчихоод байх юм энэ нийтлэлд бичсэн шиг олон улсын хуулийн байгууллагад хандвал зөв юм биш үү. Зи Энхболд Сайханбилэг хоёр л лав хөдөлж чадахгүй юм байна.