Загвар өмсөгч Амбер Херд, жүжигчин Жонни Депп гэрлэлтээ цуцлуулж байгаа. Өнгөрсөн долоо хоногт загвар өмсөгч бүсгүй салах өргөдлөө шүүхэд өгсөн бөгөөд сар бүр 50 000 ам.долларын тэтгэлэг авах саналтай байгаагаа өргөдөлд тусгажээ. Харин салах болсон шалтгаанаа Жонни Депп байнга дарамталж, хүчирхийлдэг байсан. Хамгийн сүүлд л гэхэд маргасны улмаас гар утсаа нүүр рүү шидэж гэмтэл учруулсан хэмээсэн байна.

Жүжигчин эр бүсгүйд өнгөрсөн оны 12-р сараас эхлэн гар хүрэх болсон бөгөөд хэрхэн гэмтээж байсныг Амбер Херд баримтжуулан зургийг нь авсан байжээ. Мөн түүний зодуулсан үеийн зургууд ч олон нийтэд ил болж эхлээд байна.

 

Холбоотой мэдээ:

Жонни Депп эхнэрээ "хүчирхийлдэг" байсан нь салах шалтгаан болсон